Д.Нямхүү: Франц иргэний хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

О.Шүрэнцэцэг
2020/03/14

COVID 19-ийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан 7, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүн гээд нийт 8 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа.

Бид нийт 414 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авч ажиллалаа. 

3 дугаар сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлахад шинжилгээгээр вирус илрээгүй. 

13-нд Дархан-Уул аймагт 13 хүнийг ажиглалтад авч, хоёрыг нь ХӨСҮТ-д эмчийн хяналтад байлгаж байна. 

Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас 54 хүний сорьц ирсэн. Энэ нь ямар учиртай гэхээр, батлагдсан тохиолдол маань шинж тэмдэг илэрснээс хойш халдвар дамжуулах магадлал өндөр байдаг тул хэд хоног харж байж халдвар дамжсан бол вирус өсдөг. Тиймээс 4-5 хоногийн дараа шинжилгээ хийж нягтлахаар төлөвлөсөн. Тэр сорьцнууд маань ийнхүү  өнөөдөр зөөвөрлөгдөн ирлээ. Бид маш богино хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон 400 гаруй хүнийг тусгаарлаж, эмчийн хяналтад ажиглаж байна. Шинж тэмдэг илрэх эсэхийг байнга хянаж байгаа. 

Франц иргэний биеийн байдал тогтвортой байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21