ЭМЯ: Хилээр нэвтрэгсдийг хянах, хорионоос оргогсдыг манах үүрэг эрүүл мэндийн салбарт байхгүй

О.Шүрэнцэцэг
2020/03/14

Коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд Эрүүл мэндийн салбар бүтэн 3 сар гаруй хугацаанд унтаж амрахыг умартан ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд коронавирус илрүүлэх оношлуурыг үйлдвэрлэсэн өдрөөс хойш гуравхан хоногийн дотор гаднаас авчирч 500 гаруй сэжигтэй тохиолдлыг шинжилж, 1000 гаруй хүнийг ажиглалтад авч, онош үгүйсгэн ажиллаж байна. Коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэнийг илрүүлэн эмчлэхийн зэрэгцээ ойрын хавьтлын хүмүүсийг цагдаа, хүчний байгууллагатай хамтран илрүүлж, шинжилгээнд бүрэн хамрууллаа. Ингэхэд ойрын хавьтлын 171, түүнд үйлчилсэн 36, нийт 207 хүний шинжилгээний хариу сөрөг гарч вирус илрээгүй сайхан мэдээтэй байна. Харамсалтай нь сүүлийн үeд коронавирустэй гадны иргэнийг эрүүл мэндийн салбар хилээр нэвтрүүлсэн тухай ташаа мэдээлэл түгээгээд зогсохгүй түүнтэй 2 дугаар хавьталд орсон гэх хурган дарга хөл хорионоос оргосонд бас л салбар буруутай мэтээр бичих боллоо. Хилээр нэвтрэгсдийг хянах, хорионоос оргогсдыг манах үүрэг эрүүл мэндийн салбарт байхгүй. Иймд аюулт өвчнөөс хүн ардаа хамгаалахын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн урам зоригийг энэ мэт худал хуурмаг мэдээлэл, гүтгэлэг, доромжлолоор мохоохгүй байхыг хүсьe!

МЭДЭГДЭЛ Коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд Эрүүл мэндийн салбар бүтэн 3 сар гаруй хугацаанд унтаж амрахыг умартан ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд коронавирус илрүүлэх оношлуурыг үйлдвэрлэсэн өдрөөс хойш гуравхан хоногийн дотор гаднаас авчирч 500 гаруй сэжигтэй тохиолдлыг шинжилж, 1000 гаруй хүнийг ажиглалтад авч, онош үгүйсгэн ажиллаж байна. Коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэнийг илрүүлэн эмчлэхийн зэрэгцээ ойрын хавьтлын хүмүүсийг цагдаа, хүчний байгууллагатай хамтран илрүүлж, шинжилгээнд бүрэн хамрууллаа. Ингэхэд ойрын хавьтлын 171, түүнд үйлчилсэн 36, нийт 207 хүний шинжилгээний хариу сөрөг гарч вирус илрээгүй сайхан мэдээтэй байна. Харамсалтай нь сүүлийн үeд коронавирустэй гадны иргэнийг эрүүл мэндийн салбар хилээр нэвтрүүлсэн тухай ташаа мэдээлэл түгээгээд зогсохгүй түүнтэй 2 дугаар хавьталд орсон гэх хурган дарга хөл хорионоос оргосонд бас л салбар буруутай мэтээр бичих боллоо. Хилээр нэвтрэгсдийг хянах, хорионоос оргогсдыг манах үүрэг эрүүл мэндийн салбарт байхгүй. Иймд аюулт өвчнөөс хүн ардаа хамгаалахын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн урам зоригийг энэ мэт худал хуурмаг мэдээлэл, гүтгэлэг, доромжлолоор мохоохгүй байхыг хүсьe!

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21