Алхам холдох эрхгүй аюулгүй байдлын манаачид

О.Шүрэнцэцэг
2020/03/16

Улс даяар хоёр дахь удаагаа хөл хорио тогтоов. Монголчууд аюулт өвчнөөс сэргийлэх төрийн шийдвэрээ дагахаас гадна өөрсдөө ч сэрэмж алдахгүй байх хариуцлагатай үе хаяанд ирлээ. Иргэдийн ихэнх нь гэрээсээ гарахгүйг хичээж  сэрэмжилж байгаа энэ үед онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид л амсхийх чөлөөгүй ажиллаж буй юм. Тэд иргэдийн аюулгүй байдлын манаанд 24 цаг цурамхийх чөлөөгүй зогсч байгаагийн нэгхэн хэсэг нь Эмээлтийн шалган нэвтрүүлэх 22-ын товчоо.

Улаанбаатарын аль ч цэгт зам сэлүүн, хөдөлгөөн нам гүм. Хотын төвөөс 22-ын товчоо хүрэхэд тоотой хэдэн машин зөрсөн гэхэд нэг их хол зөрөхгүй. Гэрлэн дохионоос өөр торох зүйлгүй цэлийсэн замаар давхиад л товчоо хүрлээ. Гэтэл амралтын өдөр тэнд ажил ид оволзож байна. Хэдийгээр нийслэлээс орж, гарах хөдөлгөөн хаасан ч  түргэн мууддаг хүнс, өвс, тэжээл, шатахуун ачсан тээврийн машинууд, ар гэрийн гачигдлаар зайлшгүй нэвтрэх зөвшөөрөлтэй иргэд дугаарлажээ. Харин онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн төвийн 30 гаруй алба хаагч иргэдээр нэг бүрчлэн асуумж бөглүүлж, биеийн халууныг нь шалгаж, тусгай зөвшөөрөл, бараа бүтээгдэхүүнийг нь хянаж байлаа. Мөн онцгой, цагдаагийн байгууллагын зарим алба хаагч уул хадаар явган эргүүл хийж яваа гэнэ. Энэ мэтээр хязгаарлалт тогтоосон дөрөв хоногийн хугацаанд 850 орчим тээврийн хэрэгсэл, 1360 орчим иргэн нэвтэрчээ.

Товчоогоор нэвтэрч байгаа иргэн бүрийг хянаж, халууныг нь үзэхээс гадна хот руу орж ирж байгаа машинуудыг ариутган нэвтрүүлж байв. 22-ын товчоогоор баруун аймгууд руу явах зайлшгүй шаардлагатай иргэдээс гадна Эмээлтийн оршин суугчид давхар нэвтэрдгээрээ онцлогтой. Харин энэ өдрүүдэд эмээлтийн иргэд оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээрээ хот руу орж, гарч байгаа юм. Тэр дунд нийтийн тээврийн автобусыг хүртэл зогсоож зорчигчдоор нэг бүрчлэн асуумж бөглүүлж, халууныг нь шалгалаа. Нэг үеийг бодоход 20-30 хүнээс 2-3  нь цааргалахаас бусдаар бол иргэд төрийн албан хаагчдын ажлыг дэмждэг болсон гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэлсэн юм.


Хязгаарлалт тогтоосон ч хөдөлгөөн тасрахгүй байгаа гэнэ. Мөн эхэндээ асуумжаа бөглөөгүй, нэвтрэх тусгай бичиггүй хүмүүс цөөнгүй ирж буцаж байсан бол сүүлийн өдрүүдэд харьцангуй жигдэрсэн.  24 цагт амарч суух чөлөө гардаггүй. Дээр нь цасаар шуурч, хүйтэн хоносон өдөр ч олон. Харин амралтын өдөр /бямба гаригт/ дулаахан байгаа гэнэ. Гэсэн ч алба хаагчидтай ярилцаад цаг гаруй зогсоход нэлээн жиндээж байснаас харахад иргэдийнхээ эрүүл энхийн төлөө аюулгүйн цэгээсээ алхам ч холдох эрхгүй ажиллаж байгаа тэднээр бахархахаас аргагүй.

Алба хаагчдын хоол, хамгаалах хэрэгслийг харьяа байгууллагаас нь хүргэлтээр авчирч өгдөг гэнэ. Мөн иргэд сайн дураараа хоол цай бариад ирнэ. Биднийг очиход ч гэсэн найзуудаараа нийлээд халуун аарц, хоол авчирсан талаараа Ю. Долгормаа “Би багшилдаг. Манай найзууд гэр бүлээрээ Шведэд амьдардаг. Монголд коронавирусаас сэргийлэхийн тулд алба хаагчид хүйтэнд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа учраас бага ч гэсэн тус дэм болохыг хүссэн. Манай найзууд нийлээд товчоод дээр ажиллаж байгаа алба хаагчдад 12 литр аарц, 200 ширхэг бууз хийж авчирлаа. Хүйтэнд ажиллаж байгаа учраас болж өгвөл халуунаар нь идээсэй гэж бодоод зэрэг аягалж, зөөх гээд найзуудаараа ирлээ. Өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг баллахгүйн тулд иргэд маань хариуцлагатай байгаасай гэж уриалмаар байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Иргэдийг шуурхай нэвтрүүлэхийн тулд өвс, хүнс голдуу ачсан тээврийн хэрэгслийн урт цувааг шалгах зуур тэдний заримаас дараах зүйлийг тодрууллаа.

-Тээврийн цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн зохицуулагч,  ахлах дэслэгч Э.Энхмөнх:

-Баруун таван аймгаас гадна замын нөхцөл байдлаас шалтгаалж Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган явах хүмүүс энэ замаар зорчиж байгаа учраас хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Энэ хугацаанд уул хадаар дамжиж явганаар нэвтрэхийг завдсан 23 иргэнийг эргүүлүүд илрүүлж буцаалаа. Мөн халуурч бүлээрсэн тохиолдол гараагүй. Одоогоор мэргэжлийн хяналт, цагдаагийн алба хаагчид  бактериас хамгаалах нэг удаагийн хувцас өмсч байна. Зорчигчдын халуун биеийн байдлыг нэг бүрчлэн үзэж асуумж бөглөөгүй хүмүүсээр нь бөглүүлж байж постоор нэвтрүүлж байна. Ер нь постон дээр ажиллаж байгаа алба хаагчид цурам хийх завгүй маш хариуцлагатай ажиллаж байгаа.

 -Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Г.Бямбасамбуу:

-Онцгой байдлын алба хаагчид Нийслэлийн онцгой байдлын газрын зөвшөөрлөөр постоор орж, гарч байгаа хүмүүст давхар хяналт тавихаас гадна хорио цээрийн бүсэд ээлжлэн явган эргүүл хийж байна. Мөн ямар нэг сэжигтэй тохиолдол гарахад устгал ариутгал зэргээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Хөдөлгөөн хязгаарласан эхний хоёр өдөр зайлшгүй шалтгаанаар нэвтрэх бичиггүй хүмүүс мэдээлэл дутмагаас нэлээдгүй буцлаа. Нэвтэрч байгаа иргэдийг удаан саатуулж дараалал үүсгэхгүйн тулд алба хаагчид нэгэн зэрэг шалгаж нэг машиныг 2-3 минутад нэвтрүүлж байна.

 НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн эргүүл хяналт шалгалтын ажилтан Б.Сайнаа:

-Цуваанд зогсч байгаа машин, нийтийн тээврийн зорчигчдод асуумжийн хуудсыг тараачихаад бөглөснийх нь дараа буцааж авдаг. Ачаалал ихэссэн үед нэмэлтээр хүмүүс ирж ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр цаг тутамд эргүүлээр ирж, цаг тутамд мэдээгээ утсаар өгч байна.  Мах, сүү өндөг гээд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, зөвшөөрөл, аюулгүй байдалд хяналт тавьж байна. Мах түлхүү орж ирж байна. Өглөөний 09:00 цагаас хойш 20 тонн өндөг, 704 кг үхрийн мах, нэг тонн ямааны махыг шалгаж хот руу нэвтрүүллээ. Алтанбулагийн боомтоор 20 тонн өндөг орж ирсэн гэж мэдүүллээ. Шөнөдөө хүйтэн хонож байна. Бүх хүнээс зорчигчийн асуумж авч байгаа учраас суух зав гарахгүй. Шөнө боллоо гээд машины хөдөлгөөн тасрахгүй байна гэж байлаа.

Нийслэлчүүдийн ихэнх нь амарч, аль болох гэрээс гарахгүйг хичээж, тэр хэрээр уйдсан хүмүүсийн сэтгэгдэл цахим орчинд өрнөж байна. Өөрөөр хэлбэл, бид амарч, уйдаж байхад тэд цурам хийх чөлөөгүй ажиллаж байгаа учраас хүн бүр хариуцлагатай байхыг уриалж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 3 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 4 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 5 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 7 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 7 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 7 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 7 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 8 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 23 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 2024/05/03