Улаанбаатарын цагаар /2020.03.20/ 11 цаг 03 минут 11 секундэд Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайнд магнитуд нь М=5.8-тай газар хөдлөлт болсныг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 46.06, уртраг 94.07 байжээ.
овь-Алтай аймагт он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хэмжээний 11 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд энэ удаагийнх хамгийн хүчтэй 5.8 магнитудын газар хөдлөлт болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна