ХӨСҮТ: Монголд COVID-19-ийн нийт 10 тохиолдол бүртгэгдлээ

О.Шүрэнцэцэг
2020/03/21

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гуравдугаар сарын 16-нд Германы тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийж дууслаа. Үүнээс 4 иргэнд коронавирус илэрлээ. Монголд COVID-19-ийн нийт 10 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн нь 4 хүний 2 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.

Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Франц иргэний хавьтал болсон 58 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Хэнтийд тусгаарлагдсан нэг иргэнд вирус илрээгүй. 3-р сарын 20-нд нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа, шинжилгээ хийж байна.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: 

Коронавирусийн халдвар тархалтаар Италийн дараа өнгөрсөн 24 цагт Германд 4528, Испанид 3494, Францад 1614, Швейцарьт 1390 тохиолдол бүртгэгдлээ.

АНУ-д халдвар авсан хүний тоо бараг 6000 хүрч, БНСУ-д 147 хүн шинээр халдвар авчээ. ЮНЕСКО-гоос 3-р сарын 20-ны байдлаар дэлхийн 124 оронд үндэсний хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаасан байна.

ЭМЯ-ны хэлсийн дарга Д.Нарангэрэл:

 "АНУ болон Европын орнуудад халдварын дэгдэлт нэлээн өндөр байгаагаас гадна өчигдрөөс Турк улсад халдварын дэгдэлт нэмэгдэж эхэлсэн байна.

Хүн амын хөдөлгөөний хязгаарлалт хийх нь халдварын дэгдэлтээс сэргийлэхэд маш үр дүнтэй нь харагдаж эхэллээ. Тухайлбал, дэгдэлтийг харьцангуй хяналтдаа аваад байсан Индонез улс 9,000 хүн оролцсон мөргөл зохион байгуулсны дараа 100 хүн шинээр өвчилсөн байна.

Олон улсын байгууллагууд яаралтай хурал зөвлөгөөнүүдээ цахим хэлбэрээр зохион байгуулах болоод байгаа" гэв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 17 минутын өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 24 минутын өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 3 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 4 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 4 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 14 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27