ХӨСҮТ-д 300 хайрцаг Монгол алтайн барагшун хандивлалаа

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Үндэсний үйлдвэрлэгч “Монгол Алтайн барагшун” компанийн зүгээс ХӨСҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлж нийт дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий 300 хайрцаг барагшуныг  хандивлалаа.

 А.Эрдэнэсайхан: Эмнэлгийн ажилчид эрүүл байж өвчинтэй тэмцэнэ

 Энэ үеэр“Монгол алтайн барагшун” компанийн борлуулалтын албаны дарга А.Эрдэнэсайхан “Дэлхий даяар хурдацтай тархаж буй халдварт өвчний эрсдэлээс улс даяар өрнөж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ үед Монгол Улсын хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэргүүн эгнээнд зогсон, тархалт нь нэмэгдэж байгаа аюулт өвчний эсрэг цуцалтгүй тэмцэж буй ХӨСҮТ-ийн нийт эмч, мэргэжилтнүүд, лабораторид шинжилгээ хийж байгаа химич, вируслогич, шинжээчид болон бусад ажилтан, албан хаагч, ажилтнууд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарах ёстой. Тиймээс эмнэлгийн нийт ажилчдад нийгмийн эрүүл мэнд эрсдэлд орж болзошгүй хүнд үед урам зориг, итгэл найдвар түгээх дархлааг дэмжих үүднээс олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх барагшуны өтгөн хандыг хандивлаж байна. Эмнэлгийн ажилчид, албан хаагчид эрүүл байж, энэхүү аюулт өвчинтэй тэмцэж чадна” гэсэн юм.

Мөн түүнчлэн иргэд болон ААН-үүд УОК-д хандив тусламжийг өгч байгаа хэдий ч аюулт өвчинтэй цаг наргүй тэмцэж, голомтонд нь ажиллаж буй эмнэлгийн ажилчдад хандив тусламж төдийлөн өгдөггүй. Харин бидний зүгээс коронавирусаар халдварласан өвчтөнүүдийг эмчилж, асарч буй эмнэлгийн ажилтнуудад зориулж бүтээгдэхүүнээ хандивлаж байна. Манай улс энэхүү аймшигт өвчнийг гарз хохиролгүйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна. “Монгол алтайн барагшун” компанийн хамт олон ямагт нийгэм, олон нийтэд сайн сайхныг авчрах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжин ирсэн бөгөөд цаашид ч энэхүү гамшигт аюулаас хамтдаа сэргийлж, даван гарахын төлөө компанийн зүгээс туслахад бэлэн гэдгийг онцоллоо.

 Д.Нямхүү: Биднийг ачаалалтай ажиллаж байгааг ойлгож, тусалж байгаад баяртай байна

 ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Биднийг ачаалалтай ажиллаж байгааг ойлгож, хандив тусламж өгч, өөрсдийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүн болон сэтгэлээрээ тусалж буйд их талархаж байна. ХӨСҮТ-д ээлжээр гарч байгаа бүхий л эмнэлгийн ажилчдадаа тэгш хүртээнэ. Мөн хяналтад байгаа, эмчлэгдэж байгаа өвчтөнүүддээ өгнө. Монголд ургадаг, олон төрлийн өвчнийг анагаах увидастай үнэтэй ургамалыг бүтээгдэхүүн болгон ард түмэндээ хүргэж байгаад талархаж явдгаа илэрхийлэх нь зүй. Ийм хүнд үед дархлаа дэмжиж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг бүтээгдэхүүнээ бидэнд хандивлан, манай эмнэлгийн ажилчдын сэтгэл санаа болон, эрүүл мэндэд санаа тавьсанд баярлаж байна. Урьдчилан таамаглахын аргагүй нөхцөл байдал үүссэн хэдий ч маш сайн зохион байгуулалт, дэг журамтай ажиллаж хичээж байгаа. Вирусын тархалтыг газар авахуулахгүйн тулд хичээн ажиллаж байгаа ч олон нийтийн дунд айдас түгшүүр үүсээд байна. Тайван байж дархлаагаа дэмжих нь чухал” гэдгийг хэллээ.

Дэлхий ээжийн бидэнд бэлдэж тавьсан олон гайхамшигт бэлгүүдийн нэг нь барагшун. 3000 гаруй жилийн түүхтэй, он тооллын хэдэн зуун сурвалж бичигт анагаах, эрүүлжүүлэх чадлаараа дуурсагдан тэмдэглэгдсэн барагшуныг монголын ард түмэн өргөн дэлгэр хэрэглэдэг бүтээгдэхүүн. Дотроо 50 орчим эрдэс, амин дэм, витамин агуулдаг бүтээгдэхүүн. Хаврын улиралд хүмүүсийн дархлаа их мууддаг энэ үед хүний биед зайлшгүй хэрэгцээтэй амин дэм эрдэс бодис цөм агуулагдсан байдаг. Дархлаа дэмжихээс гадна маш олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвартай бүтээгдэхүүн аж. Барагшун дотор бензолийн хүчил,альбумин,давирхай, лав зэрэг бодис орсон байдаг бөгөөд цусны цагаан эсийг сайжруулах ингэснээр шархны эдгэрэлтийг түргэсгэх, бодисын солилцоог сайжруулах үүргийг гүйцэтгэдэг аж. Барагшун нь элэг цөс, нойр булчирхай, бөөр, гуурсан хоолой, мэдрэл, үе мөч, ясны бэртэнги, ходоодны шарх зэрэг олон төрлийн өвчнийг анагаах увидастай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

ХӨСҮТ-ийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг “ХӨСҮТ-д есөн хүний бүрэлдэхүүнтэй хандивын комисс байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар ард иргэд албан байгууллага, банк санхүүгийн байгууллагууд мөнгөн болон бүтээгдэхүүнийхээ дээжээс хандивлаж байна. Хамгийн түрүүнд Голомт банкны хамт олон 100 сая төгрөгийг хандивласан. Хандивыг ил тод нээлттэйгээр ХӨСҮТ-д ажиллаж байгаа бүх хүнд хүртээсэн. ХӨСҮТ нэг ээлжиндээ 200 гаран хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Коронавирусыг шинжлэх вируслогийн лаборатори, шуурхай удирдлага, нийслэлийн 1.5 сая хүнд шуурхай үйлчилж буй 100 дуудлага, эрсдэлийн багийн таван отряд, ойр орчмыг хамгаалж буй цагдаагийн албан хаагчид гээд бүгд 24 цагаар ажиллаж буй бүхий л албан хаагчид, эмнэлэгийн ажилчдад тэгш хүртээж ажиллана” гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 6 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 8 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 9 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 10 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 10 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 10 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 11 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 11 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 11 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 11 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 12 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 12 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 14 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 14 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 14 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 14 цагийн өмнө