БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлж байна

О.Шүрэнцэцэг
2020/03/23

БНСУ-ын Ерөнхий сайд, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабын дарга Чөн Сэ Гюн энэ сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 5-ны хоорондох 15 хоногийн хугацаанд Солонгосын хувьд коронавирусийн халдвартай тэмцэхэд чухал үе болохыг ард иргэддээ анхааруулж дараах арга хэмжээ авах тухай мэдэгдэв.

Манай иргэд анхаарна уу.

  1. Хэсэг бүлгээрээ халдвар авах эрсдэл өндөр шашны байгууллага, спорт заал, бар цэнгээний газрууд үйл ажиллагаагаа 15 хоногийн хугацаанд түр зогсоохыг онцгойлон зөвлөж байна. Зайлшгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд холбогдох дүрэм, журмыг ёсчлон мөрдөх, холбогдох шаардлагыг хангаагүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хориглоно. Хэрэв захиргааны арга хэмжээг биелүүлэхгүй бол тухайн обьект байгууламжийг хаах, нөхөн төлбөр нэхэмжлэх зэрэг хуулийн бүх арга хэмжээг авна.
  2. Иргэд та бүхэн гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 5-ны хоорондох 15 хоногийн хугацаанд олон нийтийн газраар явахаас татгалзахыг хүсье. Мөн өдөр тутмын зайлшгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, уулзалт, аяллыг хойшлуулах болон цуцлахыг хүсье.
  3. Халуурах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл ажилдаа явахгүй гэрээсээ албан ажлаа хийх, зайлшгүй ажиллах шаардлага гарвал хүмүүстэй хувийн зай /2 метр/ барьж харилцах зэрэг хувийн ариун цэврийн шаардлагуудыг сахиж мөрдөх хэрэгтэй.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 21 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21