“Та бидний эвсэл”-ийг баталгаажуулж гарын үсэг зурлаа

О.Шүрэнцэцэг
2020/03/24

МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намууд ирэх сонгуульд “Та бидний эвсэл” байгуулж оролцохоор болсноо албан ёсоор зарлаж гарын үсэг зурлаа. Эвслийг баталгаажуулах ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цомхон байдлаар намын удирдлагуудын хүрээнд хийв.

МАХН-ын Бага чуулганы гуравдугаар сарын 22-ны, Иргэний зориг ногоон намын үндэсний хорооны гуравдугаар сарын 21-ний, Монголын уламжлалын нэгдсэн намын улс төрийн зөвлөлийн гуравдугаар сарын 21-ний тогтоолоор “Та бидний эвсэл” байгуулах шийдвэрийг албажуулж мөрийн хөтөлбөр, дүрэм, эвслийн гэрээг байгуулжээ. “Та бидний эвсэл”-ийн тэргүүнээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгогдсон бол дэд даргаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд нар ажиллах юм. Харин удирдах зөвлөлд намуудаас 15 хүний төлөөлөл багтсаныг танилцууллаа.
 
Эвслийн тэргүүн Н.Энхбаяр ёслолын ажиллагаанд цахимаар оролцохдоо “Гурван намын дарга, гишүүд дэмжигчдэд халуун баяр хүргэе. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл чин сэтгэл зорилгоор “Та бидний эвсэл”-ийг үүсгэн байгуулж буйг ард түмэн ойлгож дэмжинэ гэж итгэж байна.
 
 Зөвхөн гурван намын эвсэл биш Монголоо өөрчлөх хүн бүртэй хамт байх болно. Монголчууд түүхэндээ олон сайхан бахархалт үйл хэргийг бүтээсэн. 2020 онд ч гэсэн өнөөгийн хямралаас гарах их үйлийг хамтдаа бүтээхийг хүсэн ерөөж өвөг дээдсийнхээ алтан түүх бичигдсэн судар бичгийг өргөн барьж байна” гэсэн юм.

 МАХН-ын дарга Н.Энхбаяр онцгой нөхцөл байдлаас шалтгаалж 14 хоногийн тусгаарлалтад байгаа учраас МАХН-ыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд нар “Та бидний эвсэл”-ийг баталгаажуулж гарын үсэг зурав.
 

 
Намуудын төлөөллийн байр суурийг хүргэе.
 
МАХН-ын ЕНБД Б.Тулга: “Та бидний эвсэл” иргэн бүрийг нэгтгэсэн та бидний нэгдэл байх болно
 
-МАХН бол 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчний нэг. Монгол хүн бүрийг өрийн дарамтнаас гаргах “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөр, өрх гэр бүрийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр, байгалийн баялгийн Монгол хүн бүрт жигд шударга хуваарилж монгол төрийг хариуцлагатай болгох Шинэ Дээд хуулийн төсөл зэрэг бодлогын бичиг баримтыг Монголчуудаар хэлэлцүүлж “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр болгон өргөн барьж байна. Энэхүү мөрийн хөтөлбөрийг дэмжин хамтран ажилласан улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч эвслээ байгууллаа. Монгол хүн эх орондоо сайхан амьдрах нөхцлийг “Та бидний эвсэл” бий болгож,иргэн бүр байгалийн баялгаасаа тэгш хүртдэг төртэй болохын төлөө ажиллана. Зөвхөн улс төрийн намын эвсэл гэхээс илүү иргэн, өрх бүрийг нэгтгэсэн та бидний нэгдэл байх болно.
 
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Монгол хүн эрхэм дээд баялаг байх учиртай
 
-Билэгт сайн өдрийн морин цагт Монгол орныг өөд нь татаж, монгол хүн бүрийг эрхэм дээд болгохоор шударга ариуныг дээдэлсэн улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж “Та бидний эвсэл” байгууллаа. Өнгөрсөн хугацаанд улс орноо өнөөгийн хүнд байдлаас хэрхэн гаргах, цаашид яаж хөгжүүлэх талаар олон удаа уулзаж ярилцсан цэвэр оюун ухааны мэтгэлцээнийг өрнүүллээ. Манай нам төлөөллийн төв байгууллагаа хуралдуулж 21 аймаг, есөн дүүрэгт салбартай 60 гаруй мянган гишүүд дэмжигчид маань эвсэлд нэгдэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Иргэний зориг ногоон нам 2000 оноос хойш парламентад суудалтай явж ирсэн. Миний бие Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллахдаа Атрын III аяныг эхлүүлж, хүнсний хомсдолыг арилгах ажлуудыг хийж байлаа. “Та бидний эвсэл”-д нэгдэж байгаа намууд хийсэн бүтээсэнтэй, баялаг түүхтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. МАХН их жанжин Сүхбаатар, Ю.Цэдэнбал, Уламжлалын нэгдсэн нам О.Дашбалбараар, Иргэний зориг ногоон нам С.Зоригоор бахархаж эх орноо гэсэн чин хүсэл эрмэлзлэлээр үйл хэргийг нь үргэлжлүүлж ирсэн. Энэ цагт Монгол орондоо элбэг хангалуун амьдрал, эв найрамдлыг  авчрахаар нэгдэж байна. Монгол хүн Монголын баялаг байх ёстой. Монгол орны судлагдсан баялгаас тооцож үзвэл нэг хүнд 2.4 тэрбум төгрөг ноогдох учиртай байтал одоо хүн амын хоёрхон хувьд нь ноогдож байна. Тиймээс зөвхөн эд хөрөнгө биш Монгол хүн эрхэм дээд баялаг юм хэмээн үзэж өрх гэр бүрийг чухалчлан авч үзэж сайн цагийн эхлэлийг тавьж байна. С.Зориг агсны хэлсэнчлэн 2020 оны сонгуульд бид гурван сая монголчуудынхаа саруул ухаанд итгэж энэ эвслээ байгуулсан. Тиймээс Монгол хүний саруул ухаан ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ ялалт зөвхөн Та бидний эвслийнх биш гурван сая монголчуудын ялалт байх учиртай.
 
Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд: “Та бидний эвсэл” сайхан цагийн эхлэлийг тавих болно 
 
-Манай гурван нам сонгуульд ялахын тулд эвсээгүй. Монголд өөрчлөлт шинэчлэлтийг авчрахын төлөө нэгдсэн. Харин ирэх сонгуульд та бид бүгдээрээ ялахын тулд “Та бидний эвсэл” гэж нэрлэлээ. Монголын уламжлалын нэгдсэн нам үе үеийн эрх орончдыг төрүүлж ирсэн шударга үйл хэргээ үргэлжлүүлэх болно.
Та бид ялж эх орон, газар шороондоо эзэн байж өөрчлөлт хийх цаг ирлээ. МАХН бол улс орныхоо тусгаар тогтнолыг тунхаглаж, хүн ардаа өвчин зовлонгоос ангижруулж, бичиг үсэгтэй болгосон. Мөн Монголыг их өрнөөс гаргаж их хөгжлийн гарааг эхлүүлэх нээлтийг хийсэн. Иргэний зориг ногоон намын дарга асан С.Зориг эрх мэдлийн хуваарилалт ямар байх ёстойг бидэнд үлгэрлэж ирсэн. Монголын уламжлалын нэгдсэн нам байгуулагдсан цагаасаа улс орны газар нутаг тусгаар тогтнолын аюулгүй байдлын төлөө ажиллаж ирсэн. Тиймээс “Та бидний эвсэл” сайхан цагийн эхлэлийг тавих болно. Бид Монголоо өөрчлөх, ард иргэдээ элбэг хангалуун амьдруулахын төлөө  зүтгэх нэг л зорилгод нэгдсэн. Үүний тулд та бид сонгуульд ялж эх орноо өөрчлөх болно.
 
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян: Өнөөгийн гаж тогтолцоог үндсээр нь өөрчилнө
 
-Улс төр нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөгийн гаж тогтолцоог үндсээр нь өөрчилж эрхзүйт төр засгийг жинхэнэ утгаар нь эмхлэн байгуулахаар тохиролцож нэгдэн орсон улс төрийн намууд эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эвслийн нэн даруй хэрэгжүүлэх бодлогод Сонгуулийн тухай хуулийн хүний эрх эрх чөлөөг хааж боогдуулж зөрчсөн заалтуудыг өөрчилнө. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан ард түмний саналаар  хэлэлцүүлж батална. Монгол хүн төр засгийн хамгаалалтад байх, байгалийн баялаг ард түмний дундын өмч, бүх шатны шүүгч нарыг ард түмэн сонгоно. Засаглалын бие даасан бүтцийг бий болгох, парламент хоёр танхимтай байх, төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр, төрийн өмчийн эмнэлгийн үйлчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцаж, өрх бүрийн орон сууцтай болгох зарчмыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаж баталсан.
 
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 6 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 6 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 8 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 8 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 11 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 12 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 13 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 15 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 15 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр