Улсын хэмжээнд нийт 3325 хүн ажиглалт тусгаарлалтад орсон. Өнөөдрийн байдлаар 2057 хүн тусгаарлалтад байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа буюу тусгаарлалтад байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлж 297 эмч, сувилагч нар ажиллаж байна. Халдвартай эхээс урагт дамжих, хэвлийд ураг амьгүй болох, зулбах зэрэг тохиолдлууд одоогоор коронавирусээс үүдэн халдварлах нь тогтоогдоогүй байгаа. Халдвартай эх маскаа зүүгээд хүүхдээ хөхүүлэхийг ДЭМБ-аас зөвлөж байна.