2020/08/04
USD 2,811

Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргалаа

О.Шүрэнцэцэг
2020/03/25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан  зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.

УРИАЛГАД:

“Сүүлийн үед коронавирусийн тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.

Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.

Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.

Коронавирусийн тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.

Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.


Сэтгэгдэл (32)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
75.86.79.22 |   2020/03/27
Eronkhiilogchiin sanalig 100% demjij baina. Noen nuruutai Mongol toriin udurdagch maani alsin kharaatai ureeduigee kharj ajillaj bainaTsag ueuun baidal khund baigaa uchur zov urailga gargaj baigaa ni ard tumeniikhee sain saikhani toloo l yavj baina. Odoo ikh khurlig taraaj zardal mongoo khemnej ediin zasagtaa oodon tatakhad zartsuulbal onovchtoi bolokhig ard tumen mederch baina. Eronkhii said mash sain ajillaj baigaa bolokhoor cabenetaa udurdaad bolokhguig ni soliod khund ue ongorch tsegtsendee ortol ingej ajullakhig ard tumen chini urualj baina. Battulga ta Mongol ulsin bolon ard tumenii erkhem eronkhiilogch sain shiidveruudiig tsag tukhain ued ni gargadag ard tumenee gesen setgeltei saikhan Mongol khuniig bid khundelj bakharkhaj yavdag. Tani ireeduid Mongol ulsinkhaa toloo khiikh aruyn uilsed amjilt khusie. Ard tumen chini urgelj tanig demjij ajillakh bolno.
Хариулах
66.181.180.57 |   2020/03/26
Нөхцөл байдалтай уялдаж ийм зөв шийдвэр гаргасан ерөнхийлөгчөө дэмжиж байна. Монголчууд бид улам их (!үндэсний!) эв нэгдэлтэй хариуцлага сахилга баттай эх оронч байж.нэгэн зөв удирдлагатай байж л эрсдэлгүйгээр гай бэрхшээлийг давна.
Хариулах
103.229.120.173 |   2020/03/26
Маш зөв.Ерөнхийлөгч бодлогоо зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй.Улс төр хийж байгаа ямарч хэрэггүй намуудын үгийг сонсох шаардлагагүй гэж бодож байна.
Хариулах
103.10.21.30 |   2020/03/26
Намууд энд тэнд улс төр хийхээ болио Вирусын аюул нүүрлээд байгаа энэ цаг үед НЭГ САНААТАЙ НЭГ ЗОРИЛГОТОЙ хамтарч байж даван туулахаас өөр сонголтгүй Олон намын дарга нар гэж сайхан сайхан залуучууд мэдлэг боловсролтой хүүхдүүд байх юм Та бүгдийн намын үзэл баримтлал чинь өөр өөр ч эцсийн эцэст бүгд л МОНГОЛ эх орон газар шороо ард түмнийхээ төлөө л ярьцгааж байр сууриа илэрхийлж зөрчилдөж маргалдаж өдии хүрлээ Вирусын энэ хүнд үед төр засагтайгаа хамтарвал АРД ОЛОН ЧИНЬ ТА БҮХЭНД БАЯРЛАЖ БАХАРХАХ БОЛНО
Хариулах
66.181.160.8 |   2020/03/26
Mash zuw neg gart tuwlurvvlehgvi bol ulam hvnderch eh tolgoigvi bolj magadgvi
Хариулах
103.10.21.30 |   2020/03/26
таныг дэмжиж байна
Хариулах
203.91.118.180 |   2020/03/26
Сонгуулиас хэмнэх гээд байгаа мөнгөө өөр юмнаас хэмнээч дээ. Иргэдийн төр барилцах эрхэнд халдаж, 4 жилд ганц олддог боломжийг нь хулгайлах гээд гаргаж тавьж байгаа үндэслэлүүд чинь арай л жулдаад байна даа. Хаа хамаагүй юмыг сонгуультай хольж, улс төрийн ашиг хонжоо хайгаад ч байгаа юм шиг.
Хариулах
64.119.26.134 |   2020/03/26
Ерөнхийлөгчөө иргэдээ зөөж ирэх нь ганцхан том хоттой улсын хувьд аюулгүй байдалд хир нийцэж байгаад яаралтай дүгнэлт өгөөч. Эмчлэх тусгаарлах ажлыг улаанбаатараас яаралтай гарган өөр хот буюу сууринд шилжүүлж бүрэн тусгаарлагдсан тусгай бүсийг зохион байгуулж нийт улсынхаа аюулгүй байдлыг найдвартай хангана уу. Тахал оруулсан ноцтой алдааг давтаж болохгүй. Дипломат шугамуудаа ашиглаж иргэддээ сурах эмчлүүлэх амьдрах байр олох ажил олоход нь туслах элчингүүдээ санхүүгийн чадавхтай болгон иргэддээ туслах нь оновчтой байна. Италийн ерөнхийлөгч нь уйлж байхад бид сургамж авч тахлын аюулыг дутуу үнэлмээргүй байна. Гадаадад байгаа болон нийт иргэддээ өөрийн орны хувьд учирч болох эрсдлийг зөвөөр тайлбарлан ухуулж баймаар байна. Ирэх хүмүүс саналаа өг гэх зэргээр эндээс тэндэх иргэдээ үймүүлээд байгааг болимоор байна аа. Тахалтай тэмцэхдээ бид сурч байна гэж байгааг зөвшөөрч болохгүй, хэт сэтгэлийн хөөрлөөр ажил явагдаж байна шүү. 100 хувь найдвартай байхаар ажлыг явуулахгүй бол тахал монголыг өршөөхгүй. Гэртээ тусгаарлана гэдэг нь өөрсдийгөө хуурсан ажил тул 28 хоног болгох хэрэгтэй. Учир нь бид дэндүү цөөхүүлээ бусад улсыг дууриаж огт болохгүй. ТАНЫ САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА. МОНГОЛ ЯЛНА АА
Хариулах
139.5.218.62 |   2020/03/26
buruu ene khuukhed ardchilaliin buiand garch ireed khar amia bodood marsh
Хариулах
64.119.23.140 |   2020/03/26
demjij bn a
Хариулах
182.160.34.65 |   2020/03/26
Ард иргэддээ мөнгө тараах нь одоогийн нөхцөл байдалд зөв шийдвэр мөн. Эдийн засгийн хямрал 10-20 жилд нэг л удаа болдог 6 сараас 2 жил орчим үргэлжилдэг. Энэ удаагийн хямралыг яаж ийгээд хохирол багатай давах хэрэгтэй. Энэ удаагийн хямрал эдийн засаг унснаас болоогүй гэнэт эдийн засгийн харилцаа зогсноос болж байгаа. Энэ вирус намар гэхэд дарагдана. Тэр болтол хүмүүстэй мөнгө өгөөд эдийн засгаа эргүүлж байх хэрэгтэй байна. Мөн иргэд дээр байгаа торгуулийг өршөөх хэрэгтэй. Бүх хэрэггүй хөрөнгө оруултыг зарцаах хэрэгтэй.
Хариулах
66.181.180.231 |   2020/03/26
Маш зөв санаа байна дэмжиж байна
Хариулах
64.119.27.143 |   2020/03/26
Oron nutgiin songuulitai hamt 9 sard hiivel zohiltoi . 10 sar arai oroitno . ter boltol Ulciin ih hurald suudaltai namuud hamtarsan hyanalttai tur zasag barih ni zuitei bolov uu.
Хариулах
192.82.64.217 |   2020/03/26
demjij bna
Хариулах
192.82.64.217 |   2020/03/26
zov snv
Хариулах
202.126.89.239 |   2020/03/25
demjj baina
Хариулах
202.126.89.239 |   2020/03/25
erunhiilugchiin songyyli ard tvmen bidend mash chyhal hamt ywyylj bolohgvi
Хариулах
66.181.161.58 |   2020/03/25
Зөв зүйтэй санагдлаа дэмжиж байна
Хариулах
122.177.254.110 |   2020/03/25
УИХ-ын сонгуулийг 1 жилээр хойшлуулах нь ард иргэдэд ашигтай зөв санал байна. Дэмжье.
Хариулах
192.82.67.149 |   2020/03/25
Маш зөвөө. Бид эхлээд дэлхий нийтэд занилхийлээд байгаа аюулт өвчнийг эрсдэл багатайгаар давчих юм бол болох гээд байна. Дараа нь бид сонгох сонгогдох асуудлаа ярих нь зөв. Эрүүл байхад бүх юмыг хийж болно.
Хариулах
202.179.11.46 |   2020/03/25
Дэмжиж байгаа гэxдээ энэ 76 гаар даxиад нэг жил төрөө удирдлуулмааргүй байна
Хариулах
122.201.22.198 |   2020/03/25
Zuw hoishluulahgvi bol namuud ilii balai ym yriad bnalee shvv
Хариулах
202.9.46.37 |   2020/03/25
Маш зөв уриалга 1000 % дэмжиж байна Эв нэгдэл хаиуцлага сахилга бат ес жудаг НЭГ удирдлага дор хэцүү бүхний ард гарна
Хариулах
125.130.115.99 |   2020/03/25
Demjij bn
Хариулах
66.181.161.90 |   2020/03/25
Дэмжинэ. дэмжинэ.
Хариулах
59.153.112.136 |   2020/03/25
mash zuv shiidver bn demjij bn
Хариулах
122.201.19.99 |   2020/03/25
ингэж болохгүй одоогийн 76-малыг үтэр түргэн зайлуулмаар бнаа 4-жил хэрүүлээс өөр юу ч хийсэнгүй гахай шиг таргалаагүй ч хувийн данс нь зузаараал баяжиж дууслааа
Хариулах
103.212.117.23 |   2020/03/25
Яагаад болохгүй гэж. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуул йг УИХ-ын сонгуультай цуг хийх нь үнэхээр зөв санагдаж бна.
Хариулах
202.126.89.17 |   2020/03/25
Boljee. Ter ni dree, yun songuuli.
Хариулах
202.9.46.239 |   2020/03/25
Manai erunxiilugch zuv garts gargalaa.ard niiteeree demjie
Хариулах
139.5.217.183 |   2020/03/25
2jil daraallaj 2 songuuli hiij tusuvt hohirol uchruulj baihaar yrunhiilugchiin songuuli UIH songuuli 2iig hamtad n hiij baih n tun zuv
Хариулах
59.153.115.121 |   2020/03/25
Нэг жилээр хойшлуулаад ерөнхийлөгчийн сонгуультайгаа зэрэг хийж байвал таарна.
Хариулах