Арилжааны банкууд: иргэд зээлээ хуваарийн дагуу төлнө

О.Шүрэнцэцэг
2020/03/26

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж хэрэглээний зээлийн хүү болон үндсэн өрийг 90 хоногийн хугацаанд төлөхөөргүй болгож, хойшлуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэр бүх арилжааны банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудад хамаатай бөгөөд цалин, тэтгэвэр, ипотекийн бүх зээл хамрагдана гэдшийш мэдэгдэж байсан.  Гэвч уг шийдвэрээс хойш долоо хоног өнгөрсөн ч банкууд иргэдийн зээлийг хойшлуулах ямар нэгэн арга хэмжээ авч эхлээгүй байна.

Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулахад зээлдэгч нар 90 хоног цаашлаад 180 хоног санаа амар байж болох юм гэсэн ойлголттой болсон байсан. Зээлээ нэхсэн банк болон банк бус санхүүгийн байгууллагад иргэд төрийн шийдвэрийг танилцуулахад “Одоогоор төв банкнаас ямар шийдвэр, болон чиглэл ирээгүй” гэх хариултыг өгч байна.

Тиймээс бид арилжааны банкууд руу холбогдож “зээл хойшлуулах” Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа эсэх талаар тодрууллаа.

Голомт банк: Зээлээ төлөхгүй байж болохгүй. Орлого нь орж байгаа тохиолдолд төлөх л ёстой. Яг “COVID-19” халдвараас болоод байгууллага нь хаагдаад, цаашид үйл ажиллагаа нь хэвийн явна гэсэн албан бичиг, тодорхойлолтоо авчраад бүх материалыг нь судлаад үнэхээр тийм байвал зээлийн эдийн засагчтайгаа ярилцаад шийдэх боломжтой.

Худалдаа хөгжлийн банк: Төр засгаас гаргасан шийдвэр бол иргэд зээлээ төлөхгүй шийдвэр биш юм. Зээлтэй хүмүүс зээлээ заавал төлнө. Харин үйл ажиллагаа, орлого зайлшгүй нөхцөл байдлаас болж тасалдсан бол зээл авсан салбарынхаа эдийн засагтай уулзаж, ярилцаарай.

Хаан банк: Иргэдийг зээлээ төлөхгүй бай гэсэн шийдвэр гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид бас эцсийн байдлаар нарийн мэдээлэл аваагүй байна. Хэрвээ хүсвэл салбар дээр ирээд гэрээний бүтэцдээ өөрчлөлт оруулаад хугацаагаа хойшлуулж болно. Ингэхдээ яг зээл авдаг шиг материалуудаа бүрдүүлж ирнэ.

Төрийн банк: Юуны өмнө иргэд зээлээ төлдгөөрөө төлнө гэж ойлгох хэрэгтэй. Зээлээ төлж чадахгүй байдалд орсон иргэдийн зээл болон хүүгийн төлөлтийг гурван сараар хойшлуулж л байгаа болохоос огт төлөхгүй боллоо гэсэн үг биш юм. Иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын онцгой нөхцөлийн улмаас орлого, ашиг нь багассан учраас зээлээ төлж чадахгүй байдалд орсноо нотлох баримт бичигтэйгээ ирээд зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулах боломжтой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухайн зээл авсан манай банкны салбар дээрээс мэдээлэл авч, эдийн засагчаасаа зөвлөгөө авах хэрэгтэй.

Хас банк: Санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуулийн хүү, алдангиас чөлөөлөх шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар бид 568 гаруй бизнес эрхлэгчийн 37.1 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаад байна. Харилцагчид  онлайнаар хүсэлтээ илгээн шийдвэрлүүлэх боломжтой.  Мөн Монголбанкнаас гаргасан зээлийн ангилалд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийг ХасБанк дэмжин хүлээн авсны зэрэгцээ тус арга хэмжээг шийдвэр, өөрчлөлтүүд тодорхой болсны дараа шат дараалалтайгаар хэрэгжүүлэх болно. Харин хэрэглээний зээл авсан харилцагчдын тухайд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар илгээж болох ч Монголбанкны журмын хэрэгжилт тодорхой болсны дараа шийдвэрлэгдэнэ хэмээн мэдэгдэл гаргажээ.

Ийнхүү аль ч банк өнөөдрийн байдлаар Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан  зээлийн төлбөр болон хүүг хойшлуулах шийдвэрийг мөрдөөгүй байна. Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх болсон үед тэд тодорхой алхам хийж, зээлийн хүү, төлбөр хойшлуулахад анхаарна гэж хэлж байсан. Монгол банк ч бодлогын хүүгээ бууруулах замаар дэмжлэг үзүүлсэн юм.  Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулахдаа зээлдэгч нар 90 хоног цаашлаад 180 хоног санаа амар байж болох юм гэсэн ойлголттой болсон. Зээлээ нэхсэн банк болон банк бус санхүүгийн байгууллагад иргэд төрийн шийдвэрийг хэлэхэд“Одоогоор төв банкнаас ямар шийдвэр, болон чиглэл ирээгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм.

Монгол банкнаас энэ талаар тодруулахад “Засгийн газрын хуралдааны дараах өдөр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагад чиглэл өгч шаардлага хүргүүлсэн. Гэхдээ хэвийн төлөлттэй хүмүүст хамаарахгүй.  Covid-19 халдварын улмаас ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгч нарт энэ шийдвэр хамааралтай. Бусад нь зээлээ хэвийн төлөөд явна. Ямартай ч чиглэлээ өгсөн. Банкууд шаардлагаа биелүүлэхгүй байна” гэсэн юм.

Харин энэ талаар Монголын Банкны холбоо “Өнөөдөр Монголын банкны холбооны Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдана. Шууд хэрэгжих боломжгүй шийдвэр учраас Удирдах зөвлөл хуралдаад нэгдсэн нэг ойлголтод хүрсний дараа мэдээлэл өгнө” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 5 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 8 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 9 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 9 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 19 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27