ОХУ-д сурч, амьдарч байсан манай улсын 276 иргэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор эх орондоо ирлээ. Эдгээр иргэдийн тухайд Улсын онцгой комисст эх орондоо ирэх хүсэлтээ өгсний дагуу өнөөдөр эх орондоо ирж байгаа нь энэ юм. 276 иргэнийг гурав хуваах буюу Сэлэнгэ аймаг, Дархан-Уул, Орхон аймагт тус тус тусгаарлах юм байна. Эх орондоо ирж буй иргэдийг хүлээн авахаар МХЕГ, Сэлэнгэ аймаг дахь хилийн алба, эмнэлэг, онцгой байдал,цагдаагийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна