ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Таван төрлийн сорьцоор гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гэвч тэр хоёр иргэн ХӨСҮТ-өөс гарч өөр байранд тусгаарлагдах ёстой боловч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянагдаж байна.