Өнгөрөгч долоо хоногт Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэрээ амны хаалтгүй иргэнийг торгох талаар танилцуулсан. Тодруулбал амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах талаар мэдэгдсэн билээ.