Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос COVID-19 илэрсэн. Иймд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өчигдөр 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Мөн бусад аймгуудын онцгой комиссын шийдвэрээр аймаг, сумд руу орох гарах хөдөлгөөнийг ч бүрэн хаажээ.