Гуравдугаар сард манай улсад коронавирусийн хадвартай анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц Улсын иргэн /Анх-Отгон/ хэвлэлд утсаар холбогдон ярилцлага өглөө.
Тэрбээр "ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр эмчдээ маш их баярлаж байна. Монгол улсад ирээд коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч, анхны тохиолдол болсон гэдгийг сонсоод Франц улсаас маань намайг эргүүлэн авах бүх боломжийг дайчилсан. Гэхдээ би Монгол эмч нарт итгэж эмчлүүлэхээр шийдсэн. Эмчилгээ үр дүнтэй боллоо. Сэтгэл санаагаар үргэлж дэмжиж байсан Монголчуудад баярлалаа" хэмээлээ.