Монголоор дайрах эдийн засгийн коридорын үүрэг цар тахлын үед улам өснө

Н.Мижидмаа
2020/05/24

БНХАУ, ОХУ-ын холбогдох албаныхан өнгөрсөн пүрэв гаригт цахим хурал хийж, БНХАУ-Монгол-ОХУ эдийн засгийн коридорыг цар тахлын үед хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэг асуудлыг хэлэлцжээ. Хурлыг БНХАУ-ын ШУА-ийн ОХУ, Дорнод Европ, Төв Азийн хүрээлэнгийн захирал Сунь Чуанжи удирдсан байна.

Хуралд оролцогчид цар тахалтай холбоотойгоор олон улсын эдийн засаг, улс  төрийн харилцааг дахин зохион байгуулах шаардлага тулгарч байгааг хүлээн зөвшөөрчээ. Дэлхий дахинд болон бүс нутгийн төвшинд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарч байгааг мөн тодорхой жишээ гарган задалж ярилцжээ.  

ОХУ, Монгол, БНХАУ-ыг дамнасан эдийн засгийн коридор цар тахлын энэхүү нөлөөнд гарцаагүй өртөнө, гэхдээ Зүүн Хойд Азийн худалдаа эдийн загийн шинэ үед үүрэг ач холбогдол нь улам ч ихэснэ гэсэн дүгнэлтийг хуралд оролцсон эрдэмтэд хийжээ.

Цар тахлын үеэр эдийн засгийн коридорт оролцогч гурван улс харилцан итгэлцлээ өндөр төвшинд баталгаажуулж авсан нь цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон бөгөөд цаашид гурван улсын өмнө цар тахалтай тэмцэж бүрэн устгах амаргүй даалгавар хүлээж байгаа гэдэгт мөн санал нэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 3 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 3 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 5 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 5 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 5 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 6 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 7 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 7 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 8 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 23 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28