Л.Эрдэнэчулуун: ''Хан Талст'' компани шаардлага үл тоосноос болж дөрвөн хүүхэд эндлээ

Н.Мижидмаа
2020/05/28

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг  гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: 

 -Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд өнөөдөр  17 цагийн орчимд 8-12 насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан.  Тухайн газар Нийслэлээс удаа дараа хяналт шалгалт хийж албан шаардлагуудыг хүргүүлж, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгч байсан. Барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Тус газарт Хан Талст ХХК-ийн тохижилтын ажил хийж байгаа газар. Тус компанийн үйл ажиллагаанд удаа дараа хяналт шалгалт хийсэн. Өнгөрсөн долоо хоногт хотын дарга өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцаж үйл ажиллагааг нь зогсоосон байсан. 

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу Хан Талст компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд Хан Талст компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Гэвч тэд төрийн байгууллагын шаардлагыг үл тоож, хүлээж аваагүйгээс болоод хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Бид цаашид "Хан талст" компанийг зохих хууль, журмын дагуу хяналт шалгалт хийнэ.

 Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Д.Рэнцэнбямба: 

 -Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дугуйн замын ажилтай танилцаж байхдаа зам сэтэлж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай тааралдсан. Улмаар нарийвчлан шалгах үүрэг өгсөн. Тэр дагуу ажлын хэсэг байгуулж, олон албадын төлөөллийг оруулсан. Ажлын хэсэг холбогдох баримт бичгийг нягтлан тулгах, тухайн үйл ажиллагааг газар дээр нь шалгах ажлыг хийсэн.  Тэгэхэд "Хан Талст" компан Ойн тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай зэрэг маш олон хуулиудыг зөрчсөн нь илэрсэн. Үүн дагуу тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгах шаардлагыг удаа дараа тавьж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 5 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 5 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 6 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 23 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08