Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хан талст ХХК-д ҮСХ-ны 9,9 га газраас 3,3 га газрыг шилжүүлжээ. Ингэхдээ наран шарлагын газрын зориулалтаар өмчлүүлсэн байна.
Тухайн 3,3 га газарт Хот байгуулалт хөгжлийн газраас зориулалтыг нь өөрчлөн барилгын техникийн зөвшөөрөл өгсөн байна. Хот байгуулалт хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Б.Ууганбаяр нь АТГ-т авилгын хэргээр шалгагдаж ажлаасаа халагджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна