ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан 44, эмчлэгдэж буй 135 хүн байна. Эдгээр хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна. Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс дотор 8-16 насны 5 хүн байна. Эмчилгээнд жирэмсэн эмэгтэй хоёр байсан бол нэг нэмэгдэж, гурав болсон. Мөн элэгний хавдартай нэг, сахарын өвчтэй нэг хүн коронавирусийн халдвартай эмчлэгдэж байна.