УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх 11:00 цагаас эхлэн хэлэлцэж буй. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хугацаа өгөөгүй тул шүүх хурлыг орхиж гарсан ч хуралдааныг өмгөөлөгчгүйгээр үргэлжлүүлсээр байна. Шүүх хурал дотроос авсан мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэргийг шүүж буй шүүгчээс татгалзсан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна