Б.Бямбасайхан өмгөөлөгчгүй шүүгдэж байна

Н.Мижидмаа
2020/07/06

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт өнөөдөр мэдээлэл хийхдээ  "Бүх өмгөөлөгч шүүгчээс татгалзсан. Учир нь шүүгч өөрөө Да.Ганболдын өмгөөлөгчтэй холбогдоод "Хэрэг түдгэлзэх юм байна. Оролцох шаардлагагүй" гэж мэдэгдсэн. Үүний дараа эдгээр хүмүүсээс 5-10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулахыг шаардсан. Боломжгүй үнийн дүнтэй мөнгийг гурав хоногийн дотор байршуул гэсэн. Ингээд цагдан хорьсон. Би гомдол гаргасан. Шүүгч нар албан тушаалаа ашиглан хэн нэгний эрх ашгийг зөрчсөн бол шалгадаг хуультай. Ч.Сайханбилэг гэдэг хүнээс асуухаар "Улс төрийн шийдвэр гаргасан. Би зөв зүйл хийсэн" гэж байна. Энэ хүнийг авчирч тайлбар аваач гэж байгаа. Прокурор,шүүх авчрах үүрэгтэй. Ажиллаж байна л гэсэн.  Тэр хүн ирж тайлбараа хийх хэрэгтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллаж байсан гурван сайдыг дуудсан. Хэн нь ч ирээгүй. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат ирж тайлбараа өгөх ёстой. Тэгээгүй байж шийдвэр гаргах гээд байгаа нь анхнаасаа тохирсны илрэл гэж хардаж байна" гэх мэдээллийг өгсөн. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой таван хүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж байгаа юм. Тэгвэл шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч шүүх танхимыг орхин гарч өмгөөлөгчгүй шүүгдэж байна. 

Шүүгдэгч Д.Ганболдын тухайд шүүгчээсээ татгалзах хүсэлтийг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 44 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 17 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 18 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 19 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 19 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 19 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 21 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30