Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Л.Халтар: Нөхцөл байдал хүнд байгаа. Дарханы зам, барилгын ажилд дагалдаж гарч ирэх хүндрэл нэмэгдсэн. Монголд цементын хомсдол үүсчихээд байна. Эхний ээлжийн хоёр урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тн цемент хэрэгтэй байгаа. Бүгдийг нь цементын үйлдвэрээс нийлүүлэхэд хүндрэлтэй байна. Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас орж ирэх мэргэжилтнүүдийн ирэх хугацаа хойшилсон. Өнөөдрөөс эхлээд Хятад мэргэжилтнүүд орж ирж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна