ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь АТГ-т 2016-2019 онд мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2018 онд 110 хонь, 140 ямаа, хурдан удмын 5 адуу, 60 үхэртэй гэж мэдүүлж байжээ. Харин 2019 онд түүний үхэр 69 болж, хонь 124, ямаа 163 болж өссөн байна. Мөн ХОМ-тээ газаргүй, 60500 төгрөгийн үнэт эдлэлтэй, жийп болон туулах чадвар өндөр Toyota Highlander машинтай гэж мэдүүлж байжээ.
Тэрбээр "Херо энтертаймент групп ХХК", "Хүлэг контент ХХК"-д хувь эзэмшдэг гэж ХОМ-тээ дурьджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна