БНСУ-д дөрвөн Монгол залууд зодуулж сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан 26 настай Г дөрөв хоногийн турш ухаан оролгүй байсаар өнөөдөр /2020.07.09/ нас барсан талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.
Сөүлийн цагдаагийн газар хэргийн гол буруутан болох А-г хорьж саатуулсан бөгөөд хэрэгт холбогдоод байгаа гурван Монгол залууг уг гэмт хэрэгт бага оролцоотой гэж үзсэн учраас саатуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Энэхүү хэргийг хариуцсан цагдаа нар Үндэсний шүүх эмнэлгийн байгууллагад хандан, задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шинжилгээний үр дүнд үндэслэн мөрдөн байцаах ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна