БНХАУ нь Канадаас шатдаг хий авахаас татгалзлаа

Н.Мижидмаа
2020/07/10

БНХАУ нь Канадаас шатдаг хий худалдан авах гэрээгээ цуцалсан тухай Хятадын “Sina” мэдээлсэн байна. Канадаас шингэрүүлсэн шатдаг хий худалдан авахаас татгалзах болсноо албаны хүмүүс Канадаас нийлүүлж байгаа хийн чанар эрс муудаж эхэлсэн гэж тайлбарлажээ. Хийн чанарын талаар Канадын талд удаа дараа сануулсан ч арга хэмжээ авахгүй байсан тул ийнхүү цаашдаа Канадаас авахаа зогсоож, ОХУ-аас шатдаг хийгээ нөхөж авч байхаар болсон аж. Хятадын удирдлагыг ийм шийдвэр гаргахад нь Оростой хамтран эрчим хүчний салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлж эхэлсэн явдал их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж байна. Өөрөөр хэлбэл 2019 онд Оросын шатдаг хийг Хятад руу нийлүүлэх “Сибирийн хүч-1” дамжуулах хоолой ашиглаж эхэлсэн нь шийдвэр гаргахад нааштайгаар нөлөөлсөн гэжээ.

Ингэснээр ОХУ-аас БНХАУ руу нийлүүлдэг шатдаг хийн хэмжээ жилийн 130 тэрбум шоо метр болж нэмэгдэх боломжтой гэж Хятадын “Sina” тооцсон байна. “Сибирийн хүч-1” дамжуулах хоолой нь жилийн 38 тэрбум шоо метр шатдаг хий дамжуулах хүчин чадалтай бөгөөд дамжуулах хийн хэмжээг 44 тэрбум болгож нэмэгдүүлэх талаар яригдаж байгаа аж. Монголын нутгаар дайрна гэж яригдаж буй “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойн хүчин чадал нь ойролцоогоор жилийн 30 тэрбум гаруй шоо метр байх аж.

Энэ зуур АНУ-аас Европ руу нийлүүлдэг байгалийн шингэрүүлсэн хийн хэмжээ эрс буурч эхэлсэн тухай АНУ-ын Эрчим хүчний яам мэдээлсэн байна. Өнгөрсөн зургаадугаар сар ба долоодугаар сарын эхээр захиалагчид нь АНУ-аас авахаар захиалаад байсан 70 багц нийлүүлэлтээс татгалзсан бол наймдугаар сард ахиад 40 багцыг авах гэрээгээ цуцалж магадгүй болжээ.

Корона вирусийн цар тахал ба олон жилийн дунджаас дулаан өвөл болж өнгөрсөн тул ийнхүү Америкийн шингэрүүлсэн шатдаг хийн эрэлт огцом унасан байна. Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг удааширч, дулаан өвлөөс болж шатдаг хийн зарцуулалт байсан тул Европ ба Ази дах шатдаг хийн нөөц нэмэгдсэн. Улмаар спот зах зээл дээрх шатдаг хийн үнэ унасан. АНУ-аас шингэрүүлсэн шатдаг хий авах гэрээнд хийн хүргэлтийн заадаггүй харин хийг шингэрүүлэх үйлчилгээний төлбөрийг заадаг бөгөөд шингэрүүлсэн хийгээ захиалагч нь заавал авах нөхцөлгүй бөгөөд аваагүй тохиолдолд АНУ-даа үлддэг.

АНУ-д “Cheniere”терминал дээр байгалийн хийг 1000 шоо метрийг нь 105 доллароор шингэрүүлж байхад “Henry Hub”бирж дээр 1000 шоо метр шатдаг хийн үнэ 61 доллар хүрсэн буурсан, үүний дээр энэ хийг Европ руу тээвэрлэхэд 1000 шоо метр тутамд 36 доллар төлөх ёстой болно. Ийм нөхцөлд Европын захиалагчид нь мөнгөө төлж захиалсан шингэрүүлсэн шатдаг хийгээ авахаас татгалзаад зогсохгүй, захиалгаасаа татгалзсаны төлөө торгууль мөнгө төлж байгаа аж. Учир нь TTFхаб дээр шатдаг хийн үнэ дээр заагдсанаас гурав дахин хямдаар зарагдаж байгаа тул Европын компаниуд Америкаас шингэрүүлсэн хий авахаас татгалзлаа гэж торгууль төллөө ч ихээхэн хэмнэлт гаргаж байгаа юм байна.

Ийнхүү Европ дах эрэлт эрс багасахыг дагаад АНУ-д газрын тос ба шатдаг хийн олборлолт явуулдаг 140 компани дампуурлаа зарлана гэж шинжээчид тооцоод байгаа аж. Үүний дараа олборлож байгаа шатдаг хийн хэмжээ багасахыг дагаад АНУ-ын дотоодын зах зээл дээрх шатдаг хийн үнэ өсөх тул нэг хэсэгтээ л Европ руу нийлүүлэх шатдаг хийн хэмжээ буурсан хэвээр байна.

Энэ үеэрХБНГУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ГезаАндреас фон Гайр нь Балтын тэнгисийн ёроолоор тавигдаж байгаа “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг АНУ-ын хориг арга хэмжээнээс үл хамаараад барьж дуусгана гэдэгт итгэлтэй байгаагаа  мэдэгдсэнийг Германы “Handelsblatt” уламжилжээ. Энэ долоо хоногийн эхээр Дани улс нь ОХУ-ын хоолой тавигч усан онгоцыг өөрийн мэдлийн усанд байрлан дутуу байгаа хоолойг гүйцээх ажлыг явуулахыг зөвшөөрсөн юм.

АНУ нь Оросын шатдаг хийг Германаас дамжуулан Өрнөд Европт хүргэх “Умардын урсгал-2” дамжуулах хоолойг эдийн засгийн бус улс төрийн төсөл, Европыг өөрийн хямд эрчим хүчнээс бүрэн хамааралтай болгох замаар эрхэндээ оруулах гэж байна буруутгасан. Улмаар Европын цаашдаа Оросоос шатдаг хий авахыг болиулахын тулд энэ хоолойг барихад оролцож байгаа Европын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон. Үүнээс болж хоолой тавихад оролцож байсан Европын бүх компаниуд  “Газпром”-той байгуулсан гэрээгээ цуцлахад хоолойг төлөвлөж байсны дагуу хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй болсон юм. Одоо Европын компаниуд хориг арга хэмжээнээс эмээн татгалзсан тул Орос нь өөрийн хүчин чадлаар хоолойг тавихаар болж байна.

Германы тал нь АНУ нь Европыг Оросыг эрчим хүч тээгчдээс бүрэн хараас бус болгохыг бус өөрийн үнэтэй шатдаг хийг “шахахыг” оролдож байна гэж шүүмжилж байгаа бөгөөд “Умардын урсгал-2”-ыг ямар ч байсан ашиглалтад оруулна гэж мэдэгдэж байгаа юм. Оросын тал нь Европыг Америкаас өндөр үнэтэй хий худалдаж авбал бараа бүтээгдэхүүнийх нь өртөг нэмэгдсэнээр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 1 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 1 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 3 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 4 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 4 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 4 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 4 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 5 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 5 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 6 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 8 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 9 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 9 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 9 цагийн өмнө