А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвартай 207-г нь эмчлээд байна. 3-5-р сард өвчилсөн 193 хүн бүрэн эдгэрч, 6-7-р сард өвчилсөн хүмүүс буюу 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол, 39 нь дараагийн хяналтын шатанд буюу сувилалд, 55 хүн гэрийн тусгаарлалтад, 109 хүн хяналт тандалт дуусаад чөлөөтэй болсон. 6-80 насы хүмүүс халдварт өртсөн. Давхардсан тоогоор 29 мянга гаруй хүнд тандалт судалгааг хийжээ.Афганистанаас 113 хүнийг эх орондоо татсан. Эхний нислэгийн 62 хүний 10 хүнд коронавирус илэрсэн. Дараагийн буюу 14-нд ирсэн 51 хүнээс шинжилгээ хийхэд 18 хүнээс нь коронавирус илэрлээ. Бид дахин шинжилгээ хийнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна