Оюутолгойгоос авах их наядын татварыг уучилсан гэх Монголын дарга нар өнөөдөр ял сонсож магадгүй

Н.Мижидмаа
2020/07/17

“Оюутолгой”-н  татвар, Дубайн гэрээ, С.Баярцогтын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт  С.Баярцогт,  Д.Ганболд,  Б.Бямбасайхан, Ч.Ариунсан, Б.Бадрал нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө  “Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар”  дүүргийн Эрүүгийн  хэргийн шүүхийн танхимд үргэлжилнэ. Өнөөдөр буруутай этгээдүүдэд ял оноож, шүүх хурал дуусч магадгүй. Эдгээр таван хүнийг тус тусад нь өөр өөр үйлдлээр буруутгаж байгаа бөгөөд огтлолцол нь Оюутолгой болж таарч буй. АТГ-ын найман хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг ажиллаж 2006-2015 онд “Оюутолгой”  ХК-иас 965,2 тэрбум төгрөгийн татварыг Монгол улс авах ёстой байсныг  тогтоожээ. Гэвч албан тушаалтнууд тус компани эрх мэдлээ урвуулан ашиглаж, татвараас бултах боломжийг олгосон гэж буруутгаж байгаа юм. Тодруулбал “Сангийн яам”-ны  Улсын төсвийн орлогын хяналтын газар, “Татварын ерөнхий газр”-ын  хамтарсан шалгалтаар 

2009 онд 345,7 тэрбум төгрөгийн татварын акт
2010 онд 11,5 тэрбум 
2013 онд 377 тэрбум 
2014 онд 231 тэрбум төгрөгийн актыг тус бүр тавьжээ. Улмаар  “Оюутолгой”  ХК-ийн зүгээс татварын байцаагчийн тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй,  шүүхээр явж асуудлыг шийдүүлж байжээ.  
Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг  Оюутолгойн бүтээн байгуулалтын гэрээг байгуулсан гэдгээр буруутгаж байгаа аж. Сангийн сайд асан С.Баярцогтыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган шүүж байгаа юм. Шүүгчээр Ё.Цогтзандан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 20 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 21 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 22 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 22 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 22 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30