Энэтхэг газрын тосоо АНУ-д хадгалдаг болж магадгүй

Н.Мижидмаа
2020/07/21

Энэтхэг нь түүхий нефтийн нөөцийн зарим хэсгийг АНУ-д хадгалах төлөвлөгөөтэй байгаа тухай “Press Trust of India” агентлаг мэдээлжээ. Энэтхэг нь газрын тосны хэрэглээ ба импортоор дэлхийд гуравдугаарт ордог улс бөгөөд саяхны газрын тосны үнэ огцом унах үеэр асар их хэмжээгээр импортлон авч нөөцөлсөн тул 5,33 сая тонн багтаамж бүхий стратегийн агуулахууд нь дүүрчээ. Гэтэл ахин 8,5 сая тонн газрын тос дэлхий янз бүрийн газар яваа усан онгоцнууд дээр тээвэрлэгдэж яваа аж. Ийм нөхцөлд Энэтхэг нь газрын тосны стратегийн агуулах шинээр байгуулна гэхэд маш их зардал гаргаж, нэлээд хэдэн жил болно. Тиймээс АНУ-ын мэдэлд байгаа стратегийн агуулахуудыг түрээслэхэд нь зардал багатай гэж үзэж байгаа аж. Ийнхүү АНУ-д хадгалсан газрын тосоо Энэтхэг нь шаардлагын хэрээр улс руугаа тээвэрлэх эсвэл дэлхийн зах зээл дээр борлуулахаар зарцуулах боломжтой болно. Гэхдээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ цаашид ч буурсан хэвээр байвал Энэтхэг нь Америкт газрын тос хадгалснаар нэлээд алдагдал хүлээж магадгүй юм байна. Үүний өмнө Австрали улс нь Америкт газрын тосны зарим хэсгээ хадгалах шийдвэр гаргаад байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 14 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 14 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 15 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08