Айрагны соёлыг дэлхийд түгээх уламжлалд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Н.Мижидмаа
2020/08/25

Монгол улс “Хөхүүрийн айраг исгэх уламлжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авснаас хойш зохиогдож буй анхны Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо. Айрагны баярт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески нарын зочид, төлөөлөгч оролцлоо.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа айрагны баяр нь наадам гэхээсээ илүү аялал жуулчлалын томоохон үйл явдал юм. Монголынхоо уламлжлал, ёс заншил тэр дундаа цагаан идээнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бид эрэлхийлж байгаа. Тиймээс энэхүү айрагны баяр нь энгийн нэгэн баяр бус. Харин цаашид гадаадын жуулчдыг татах, өв соёл уламжлалаа дэлхийд сурталчилан таниулах олон боломж нээгдэнэ гэж бид харж байна. Түүнчлэн Монгол улсын хэмжээнд хөхүүрийн айраг бэлтгэдэг 238 өвлөн уламжлагч байдаг. “Айрагны баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулахын нэг ач холбогдол нь өвлөн уламжлагчийн тоог нэмэгдүүлэх, залуу үедээ хөхүүрийн айраг исгэх, бэлдэх арга ухааныг өвлүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. “Айрагны баяр”-ыг зөвхөн Монгол улсын хэмжээнд бус Зүүн Азийн хэмжээнд зохион байгуулж хүрээг нь тэлэхээр холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа” гэдгийг баярын үеэр хэлсэн.

 

АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески: “Би өнөөдөр энэхүү “Айрагны баяр”-т ирсэндээ их баяртай байна. Надад айраг их таалагддаг. Тиймээс айргийг дэлхий нийтэд сурталчилах, таниулах, дэлхийн брэнд болгох ажилд гар бие оролцож, чадах бүхнээ хийх болно” гэсэн юм.

“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030”-д монгол улс тогтвортой нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болох томоохон зорилт тавьсан. Айраг, цагаан идээ гээд монгол уламжлалд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байна. Булган, Дундговь, Архангай, Өвөрхангай, Төв гэсэн таван аймаг айргаараа алдартай. БОАЖЯ аялал жуучлалын чиглэлээр томоохон сургалтын төв байгуулж, энэ төвөөр айраг исгэх сургалт зохион байгуулах, үндэсний сургагч багш нарыг бэлтгэхээр зэхэж байгаа юм. Энэ ажлыг Булган аймгаас эхлүүлж, хөхүүрийн айргийн соёлын өргөөг Булган аймагт байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 15 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 15 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 16 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08