Хүүхэд харах үйлчилгээний төвүүд маргааш хичээллэж эхэлнэ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 77 мянган хоёр настнуудын эцэг эхийг ажил хийх боломжоор хангахын тулд Засгийн газар Хүүхэд харах үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөгийг төсөвлөхөөр шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд 160  орчим хүүхэд харах үйлчилгээний төв маргаашаас үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” 2015 онд батлагдсан. Тухайн үед 80 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсан. Ер нь жил бүр 35 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагддаггүй.  2016 оны дөрөвдүгээр сард хамгийн анхны  хүүхэд харах үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж  эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд 21 мянга орчим хүүхэд хамрагдсан. Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 77 мянган хоёр настай хүүхдийн 3000 орчим нь маргаашаас эхлэн он дуустал хүүхэд харах үйлчилгээний төвд явна. Олон нийт “Хүүхэд харах үйлчилгээний төвийн оронд цэцэрлэг барихгүй яасан юм” гэж ярьж байна. Гэтэл хоёр тэрбум төгрөг бол 100 ортой нэг цэцэрлэг барих мөнгө. Тэгэхээр хоёр тэрбум төгрөгөөр 3000 хүүхдийн асуудлыг шийдэх үү, нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд авах уу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ онд БШУЯ-наас Хүүхэд харах үйлчилгээний төвийн түр журам баталж байгаа. Үүнд 2-3 насны хүүхдийг авна гэж заасан. Мөн хувьсах зардал 136 мянган төгрөгийг улсаас авдаг. Энэ төлбөрийн 60 хувьтай тэнцэх мөнгийг эцэг эхээс авна гэж хуулиндаа заасан” гэлээ.  

Харин холбооны тэргүүн С.Шүрэн-Эрдэнэ “Манай холбоо 2016 онд байгуулагдсан. Одоо 600 гаруй төвийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 онд 400 гаруй хүүхэд харах төв байсан бол  энэ онд 160 орчим төв үүд хаалгаа нээхэд бэлэн болсон. Үүний 115  нь нийслэлд үйл ажиллагаа явуулна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахаас илүү хөгжүүлэх боломжоор хангах нэгдсэн хөтөлбөрийн дагуу мэдлэг олгохоор зорьж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 2 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 3 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 3 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 4 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 5 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 5 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 6 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 6 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 6 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 10 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 10 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 10 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 11 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр