БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын эргэн тойронд...

О.Шүрэнцэцэг
13 цагийн өмнө

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн  манай улс дахь албан ёсны  айлчлал өнөөдрөөс эхэлж  байна. Түүний айлчлал олон талаар анхаарал татаж байгаа.   Дэлхий нийтээр хөл хорио тогтоосон амаргүй цаг үед яагаад гэнэт манай улсыг зорих болов.  Мөн Өвөрмонголд эх хэлний төлөөх тэмцэл үргэлжилж, байдал нэлээд хүндэрсэн.  Энэ асуудалд Гадаад хэргийн сайд Ван И ямар нэгэн  гарц, шийдэл хайхаар ирэв үү.   Түүний айлчлал эх хэлний төлөөх тэмцлийн эсрэг анхааруулга болох уу гээд олон таамаг, мэдээлэл гарч байна.  

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхах эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв тэдэнд бараалхвал Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журмын дагуу айлчлалын дараа төрийн өндөрлөгүүд 14 хоног тусгаарлагдах юм. ЭМЯ-наас “Айлчлалын үеэр халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулна. Мөн гаднаас ирж байгаа зочдоос шинжилгээ авна. Шинжилгээний хариу 6-8 цагийн дотор гарна. Ачаа тээшийг нь ариутгана. Айлчлалд дууссаны дараа айлчлалд оролцсон бүх хүнийг 14 хоног тусгаарлана” гэсэн юм.  Харин ГХЯ-наас айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, аль болох цөөн хүн үйл ажиллагаанд оролцуулахаар зохицуул­сан тухай мэдээлсэн.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй  мэдээлэхдээ, “Ван И-гийн айлчлал нь цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааны стратегийн төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд хоёр орон харилцан ойлголцож, халдварт өвчинтэй хамтран тэмцэж, хөрш орнуудын хөгжилд шинэ, чухал боломжуудыг авч ирлээ.  Бид Монгол, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхийг ямагт эрхэмлэдэг. Тиймээс хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж, цар тахлыг эрт даван туулахад эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Энэ  үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн байна.    Холбогдох албаныхан ийнхүү айлчлалд бэлтгэж  байна.  

Харин Өвөрмонголд өрнөж буй эх хэлний төлөөх тэмцэлтэй холбоотойгоор өчигдөр Монголын бурхан шашны сүм хийд, лам хувраг, сүсэгтний холбооноос Ван  И-д өргөх бичиг мэдүүлж, ГХЯ-ны Консулын газарт хүлээлгэн өгсөн байна.  Тэд  БНХАУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдэд үндэсний цөөнхийн эх хэлээ ашиглах эрхийг хорьж болохгүй гэж заасныг сануулжээ.  Мөн  ЮНЕСКО 2013 онд монгол бичгийг яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн авсан тул БНХАУ монгол бичгийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээсэн болохыг, мөн уг бичгээр сурч боловсрох нөхцлөөр хангах хэмжээг авах ёстойг мөн сануулжээ. БНХАУ-ын Засгийн газар Хятад дахь үндэсний цөөнх болсон монгол үндэсний оршин тогтнохуйг хамгаалж, хэл соёл, уламжлалаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдэгт бид итгэж байна гэжээ. Энэхүү өргөх бичгийг БНХАУ-ын холбогдох эрх бүхий байгууллагад уламжлахыг Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гээс хүсчээ. 

Айлчлал өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн турш үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр ОХУ, Казакстан, Киргизэд айлчлаад байна. Тэрээр Москва хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Одоо Хятадын дотоод асуудалд АНУ хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардах цаг нь болсон байна” хэмээн  мэдэгдээд байгаа юм.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонины


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 2 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 3 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 3 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 3 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 5 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 5 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 6 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 6 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 6 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 9 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 10 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 10 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 11 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр