Налайхын зам засварын ажил өнөөдрөөс эхэлнэ. Зам засварын хугацаанд Налайхын 20.9 километр авто замыг бүрэн хаахгүй бөгөөд Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн гүүр хүртэл 1.7 км замыг хэсэгчлэн хаах юм. Засварын ажил ирэх сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Засварын хугацаанд авто замын өнгө хучилт, туузан хаалт, явган хүний зам, дугуйн зам зэрэг ажлыг хийх аж.
Мөн Тэрэлж рүү салдаг зам болох Оргилын уулзвараас урагш Налайхын замд нийлдэг шороон замыг түр хааж хатуу хучилттай болгох ажил хийхээр болжээ. Уг засварын ажлыг өнөөдөр эхлүүлж аравдугаар сарын 25-нд дуусгах юм байна.
Энэ хугацаанд хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор шинэ гүүртэй холбогдсон замуудыг нээлттэй байлгахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна