2020/11/28
USD 2,811

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ

О.Шүрэнцэцэг
2020/09/16

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:43 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-59, өндөр настан-асран хамгаалагчтай 22, жирэмсэн-асран хамгаалагчтай 15, эрүүл мэндийн шалтгаантай-30, хөгжлийн бэрхшээлтэй-7, бусад шалтгаантай-133 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн, Вензоу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.80.210.183 |   2020/09/16
одоо авч ирэхээ болио. тэндээ л жаргаж сууг л дээ. энд ирээд талх махаа голоод байж байхаар жаргаад л сууж байг.
Хариулах