УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ өвөл нэг боодол өвс 20 мянган төгрөгт хүрч магадгүй

О.Шүрэнцэцэг
2020/09/18

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайдад цаг үеийн асуудлаар санал хүргүүллээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр хэд хэдэн асуудлаар санал хүргүүлж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Баруун болон төвийн бүс нутгийн аймгуудад гантай байсан учраас өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзаж холбогдох арга хэмжээ авахад анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

Уг албан бичигт: “

Монгол орны нийт нутгаар энэ жил зун зуншлага тааруу, өвс ургамлын гарц муу, ялангуяа баруун бүсийн зарим аймгуудын олон сумдын нутаг гантай байгаагийн улмаас өвөлжилт хүндэрч мал аж ахуй эрхлэгчдэд ихээхэн хохирол учирч болзошгүй байна. Энэ онд өвс тэжээлийн үнэ эрс өсөж, хүргэлт тээврийн зардал оруулан тооцвол урьд жилүүдийнхтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Дорнод, Сүхбаатар зэрэг өвс тэжээл бэлтгэдэг аймгуудад 25 килограммаар пресслэсэн өвс 2019 онд 2 500 төгрөг байсан бол энэ жил 18 килограммаар пресслэсэн өвс 5 000-6 000 төгрөгт хүрчээ. Гэтэл Улаанбаатарын өвс тэжээлийн зах дээр нэг боодол өвс 11 000-12 000 төгрөгийн үнэтэй байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэхэд тээврийн болон бусад зардал нэмэгдээд 20 000 мянга гаруй төгрөгт хүрэх урьдчилсан тооцоо байна.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд танд  дараах саналуудыг хүргүүлж байна.

  • Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир цаг алдалгүй өвс тэжээлийн үнэ тогтворжуулахад чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх
  • Өвс, тэжээл экспортлохыг хориглох тухай шийдвэрээ бодитоор хэрэгжүүлж, хяналт тавих
  • Импортоор өвс тэжээл бэлтгэж нөөцлөхтэй холбоотой бодлого шийдвэр гаргаж, яаралтай хэрэгжүүлж эхлэх
  • 1990-ээд оныг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан баруун болон төвийн бүсийн аймгуудын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээж усалгаатай тариаланг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, ирэх оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах шаардлагатай байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шаргын услалтын систем, Булган аймгийн Баяннуур, Баянхонгор аймгийн Байдраг, Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Булган, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Увс аймгийн Баруунтуруун, Хархираа, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Говь-Алтай аймгийн Баянтоорой зэрэг сумдын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээхэд зориулж 2021 оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах нь  тухайн бүс нутгийг өвс тэжээлээр хангахад чухал ач холбогдолтой юм.

Дээр дурдсан асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар тусгайлан анхааралдаа авч ажиллахыг Ерөнхий сайд танаас хүсье. Ингэж шуурхай арга хэмжээ авч ажиллах нь өвс, тэжээлийн аж ахуйг хөгжүүлж, баруун болон төвийн бүсийн малчид,  мал бүхий иргэдийг өвс тэжээлээр хангах, цаашлаад Монгол Улсын мал аж ахуйн салбарыг болзошгүй эрсдэлээс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм.” гэсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 4 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 5 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 5 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 5 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 5 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 7 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 8 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 11 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 12 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 12 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 13 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр