ДЭМБ-д бүртгэгдсэн “Covid-19”-ийн эсрэг 186 вакциныг туршиж байна

О.Шүрэнцэцэг
2020/09/21

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн “COVID-19” халдварын талаарх дэлхий дахины судалгааны тоймыг танилцуулахдаа “Дэлхий дахинд коронавируст халдвартай холбоотой 83315 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгдсэний  350 эмнэл зүйн туршилт судалгаа дууссан байна. Мөн одоогоор ДЭМБ-д бүртгэгдсэн коронавирусийн эсрэг 186 вакцин бүтээх туршилтын ажил хийгдэж байна. Хөл хорио цуцлагдсаны дараа зам тээврийн осол өсөх хандлагатай болсныг  АНУ-ын Мессуригийн их сургуулийн судлаачид хөл хорионы үеийн 3-5 дугаар сарын хооронд гарсан авто замын ослын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж харуулсан. “COVID-19”-ийн үед нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хориглохгүй байхыг зөвлөж байна.” COVID-19” цар тахлын улмаас Итали улсад бүдүүн гэдэсний хорт хавдар илрүүлэх үзлэг шинжилгээ хийхийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Иймд судлаачид, коронавирусийн үед нэн шаардлагатай эрт илрүүлэг, үзлэгийн тусламж үйлчилгээг хориглохгүй байхыг зөвлөж байна.

 АНУ-ын Нью Йорк хотын судлаачдын судалгаагаар COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн эмчилгээний зардал нь 3,045 ам.доллар байжээ. Мөн 1.6 сая хүн амьсгалын аппаратад орох шаардлага хэрэгцээ бий болох бөгөөд 163.4 сая ам.долларын  эмчилгээний шууд зардал үүснэ гэсэн байна.

БНХАУ-ын эрдэмтэд цайрыг коронавируст халдварын үед хэрэглэх эмнэл зүйн судалгааг явуулж эхэлжээ. Тэд нийт 141 өвчтөнд цайр оролцуулсан эмчилгээ хийсэн бөгөөд тэдгээрийн биеийн байдлын коронавирусийн стандарт эмчилгээ хийлгэж буй 377 өвчтөнтэй харьцуулжээ.  Ам зайлагч коронавирусыг 99.9 хувийг устгаж чадна гэж үзсэн.  АНУ-ын Пеннсилвани мужийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд эмчийн жоргүйгээр эмийн сангуудад зарагддаг хамар, ам зайлагч “COVID-19” халдварын вирусыг устгах чадвартай эсэхийг судалжээ. Ингэхдээ 30 секундээс хоёр минут хүртэл хугацаанд ам, хамраа тухайн уусмалаар зайлах үед вирусын хэдэн хувийг устгаж байгаагаар нь харьцуулсан байна. Судалгаагаар ам зайлагчаар 30 секундийн турш л амаа зайлахад вирусийг 99.9 хувийг устгаж чадсан үр дүн гарчээ. Тиймээс эрдэмтэд гэрийн нөхцөлд ам, хамар зайлагч хэрэглэх нь коронавирусийг устгахад үр дүнтэй бөгөөд 30 секунд л хэрэглэхэд хангалттай гэж үзэж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 4 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 5 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 5 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 5 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 5 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 7 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 8 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 11 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 12 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 12 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 13 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр