Хойд эцгийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй есөн настай охиныг Архангай аймгаас хүүхэд харуулахаар авчирсан байжээ

О.Шүрэнцэцэг
2020/09/21

Өнгөрөгч Ням гарагт буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 настай Э охин хойд эцэг Б-н гарт амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарлаа. Охиныг нас барах үед хойд эцэг нь согтуу байсан ба хэргийн газраас "Хараа" архины шил, олон тооны шар айрагны савыг баримт болгон авсан байна. 

Талийгаач 9 настай Э нь айлын дунд охин бөгөөд ээж, хойд эцэг нар нь хамтран амьдраад нэг хүүхэд төрүүлсэн. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй учир талийгаач охиноор хүүхдээ харуулахаар Архангай аймгаас авчирсан байх гэж эх сурвалж мэдээлж байна.

 Охин Нийслэлийн Ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн 4 дүгээр ангид сурдаг. Тус сургуульд хоёрдугаар ангидаа Архангай аймгаас шилжин ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн хичээлийн жилд Архангай аймагт өвөө, эмээ дээрээ очин суралцаж байгаад энэ хичээлийн жилд тус сургуульд эргэн шилжин иржээ. 2 дугаар ангид  бие даан авч байсан багшийн хэлж буйгаар "Охин хичээлдээ маш сайн сурдаг, царайлаг, шилбээрээ татсан урт үстэй, сэргэлэн охин байсан. Өвөө, эмээгийн охин байсан. Энэ жил манай сургуульд буцаж ирэхдээ өөр ангид элсэн орсон. Шилбээ татсан гоё үсээ тайрсан байсан харагдсан" гэлээ.

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 4 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 5 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 5 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 5 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 6 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 7 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 8 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 12 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 12 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 12 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 13 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр