2020/10/23
USD 2,811

ЭТТ: Хувьцааны ногдол ашгаа 1.8 сая иргэн авсан

О.Шүрэнцэцэг
2020/09/22

“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны ногдол ашгийг наймдугаар сарын 31-нээс хойш 1.8 сая  иргэнд тараасан гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээллээ. Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа эзэмшдэг 2.5 сая иргэн байна. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 1.8 сая иргэн хувьцааны ногдол ашгаа авсан. ЭТТ компани 179.8 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь манай төвлөрсөн хадгаламжийн төвийн данс руу шилжүүлснийг бид иргэдэд тарааж байгаа. Өчигдөр 292024 иргэний хувьцааны ногдол ашгийг шилжүүллээ. Одоогийн байдлаар ЭТТ компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн 72 хувь нь хувьцааны ногдол ашгаа авсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.0 |   2020/09/23
Miniih bas oroogui bn Ard deer unet tsaasnii dans neelgesen
Хариулах
122.201.31.113 |   2020/09/22
Xud2 dansaa neelgej xolbuulsan Ebarimt neej danstgaa xolbosn humuusiix orogui zunduu hun bna mongo ogdog gazrin eswl ter brokeruudg shalgax xrgt.
Хариулах
66.181.161.71 |   2020/09/22
Хувьцааны дансаа харилцах данстайгаа холбуулсан. Одоо болтол ногдол ашиг ороогүй. Яах ёстой вэ.
Хариулах