Вьетнам улсын аялал жуулчлалын туршлагаас судална

О.Шүрэнцэцэг
2020/09/22

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Вьетнам улсын хувьд аялал жуулчлалын салбар сүүлийн таван жилд эрчимтэй хөгжиж, дэлхийн стандартад хүрч чадсан улсын нэг. Тодруулбал, 2015 онд аялал жуулчлалын салбартаа эрс шинэчлэлт хийж, зоригтой шийдвэрүүдийг гаргаснаар 2019 онд түүхэндээ анх удаа 18 сая гадны жуулчин хүлээн авсан. Ингэснээр Вьетнам улс эдийн засагтаа 28 тэрбум долларыг аялал жуулчлалын салбараасаа төвлөрүүлж томоохон ахиц гаргасан юм.

 

БНСВУ-аас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенг: “Монгол улсын хувьд гайхалтай онгон дашгин байгаль, найрсаг ард түмэн, бахархам түүх соёлоор нь Вьетнамчууд бид сайн мэддэг. Хоёр орны хамтын ажилагаа олон жилийн турш үргэлжилж өнөөдөр харилцан аялах иргэдийн тоо өсөн нэмэгдэж байна. Аялал жуулчлалын салбар хөгжснөөр ганц тэр салбар бус эдийн засаг, нийгэм, соёл гээд олон талын хамтын ажиллагааны гүүр болдог. Энэ утгаараа бид аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадвал олон ажлын эхлэл болно гэж харж байна. Түүнчлэн тулгарч байгаа нэг бэрхшээл байгаа нь хоёр орны шууд нислэгийн асуудал юм. Дамжин нисэх нь өөрөө аялагчдад эдийн засгийн болон цаг хугацааны хувьд асуудал болдог учраас үүнд анхаарлаа хандуулж, шийдэл олж чадвал аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахиулна.” гэлээ.

 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Вьетнам улсын аялал жуулчлалын салбартаа хийсэн томоохон өөрчлөлт, статистик тоон үзүүлэлтээр бид үнэхээр бахархаж байна. Түүнчлэн зөвхөн аялал жуулчлалаар хязгаарлагдахгүй бүх салбараа эрчимтэй хөгжүүлж, түүндээ жендерийн тэгш байдлыг ханган, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь бидний хувьд бахархалтай байна. Хоёр орны иргэд харилцан аялах нь нэмэгдэж байгаа ч Монголд ирэх жуулчдын тоо Вьетнамыг зорих манай иргэдийн тооноос хоёр дахин бага байгаа. Энэ тал дээр анхаарал хандуулж,  Монгол улсыг зорих танай улсын иргэдийн тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллана гэж итгэж байна. Мөн Вьетнам улс Европын холбооны улсын иргэдийг визгүй зорчих, Хятад, Солонгос, Япон зэрэг 46 улсын иргэдэд цахим виз олгох зэрэг томоохон шинэчлэлтүүдийг хийж чадсан. Эдгээрээс Монгол улс туршлага судалж, аялал жуулчлалын салбартаа нэвтрүүлэхийг зорьж байгаа.  Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын Аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд хийсэн хэлэлцээрийг шинэчлэх, үүндээ тодорхой хэд хэдэн саналыг тусгах, Аж ахуйн нэгжүүдийн оролцоог нарийн тодорхойлох гэх мэт саналуудыг танд тавьмаар байна. Таны хэлсэн хоёр орны шууд нислэгийн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн яам болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үр дүн гаргахад хамтран ажиллана.” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Вьетнам, Монгол хоёр орны 15 жилийн өмнө хийсэн Аялал жуулчлалын хэлэлцээрийг шинэчлэн батлах, харилцан туршлага судлах, хамтран ажиллах чиглэлд тодорхой алхамууд хийхээр сайдууд санал нэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 21 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 21 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 22 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 22 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 23 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 23 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03