Хувь хүний эмх цэгц, хандлага санхүүгийн байдалд нь шууд нөлөөлдөг

О.Шүрэнцэцэг
2020/09/22

Халаасанд чинь нугаларч үрчийсэн мөнгө байгаа юм биш биз?

Хариулт мөнгөө яаран хайш яаш халаасалснаа мартаад мөнгийг элэгдэж муутгах, бүр цаашлаад хэрэглэх боломжгүй болгоход хүргэдгийг бид тэр бүр анзаараад байдаггүй. Гэтэл энэ нь эдийн засагт ямар их хохирол авчирдгийг, тэр бүрт таны төлсөн татварын мөнгөнөөс урсаж байдгийг ч бид мэддэггүй.

Та өөрийгөө мөнгөн дэвсгэрттэй хэрхэн харьцаг хүн гэдгээ бодож үзсэн үү?Мөнгөнд хүндэтгэлтэй хандаж зохистой хэрэглэх нь хувь хүний төлөвшил, хүмүүжил, хандлагатай холбоотой байдаг ажээ.

Их Британийн BBC агентлагийн нийтлэлд дурдсанаар хувийн зохион байгуулалт сайтай, нямбай хүмүүс мөнгөтэй харьцахдаа ч хэтэвчиндээ эмх цэгцтэй хадгалж байсан ба энэ нь тухайн хүмүүсийн санхүүгийн байдалд нь эерэг нөлөө авчирч байгааг баталжээ. Харин эсрэгээрээ амьдралын буруу хэвшилтэй, тогтвор суурьшилгүй, буруу хандлагатай нэгэн мөнгөнд ч мөн адилхан ханддаг ба базаж үрчийлгэж халаасалсан, урагдаж тасарсан, дээр нь шингэн зүйл асгаснаас өнгө, будганд нь өөрчлөлт орсон зэрэг ялгаа ажиглагдсан байна.

Мөнгөнд хандах янз бүрийн хандлага бий. Хамгийн чухал зүйлсийн нэг гэж үзэх нэгэн байхад тийм ч чухал биш гэж үздэг нь ч байна. Амьдралыг мөнгөөр хэмжихгүй ч таныг тайван байлгах, илүү аз жаргалтай байхад зайлшгүй туслах зүйл гэдэг нь өнөөгийн нийгэмд гарцаагүй үнэн билээ. Аливаа зүйлд та ямар хандлага гаргана, тийм л хариуг хүртдэг.

Тиймээс та санхүүгээ төдийгүй өдөр тутмын амьдралаа ямар байлгахыг хүсэж байна, эхлээд хандлагадаа яг л тийм өөрчлөлт оруулаарай.

Мөнгөний талаарх зарим сонирхолтой баримтууд:

  • Бэлэн буюу цаасан мөнгийг үнэндээ цаасаар хийдэггүй ба хөвөн даавуу, зотон ашигладаг байна.
  • 2.6 жилгүйлгээндэргэлддэг 1,000 төгрөгийндэвсгэртхамгийнбогино насжилттайд тооцогддогбол 10,000, 20,000 төгрөгийндэвсгэртүүдхамгийнурт насжилттайдтооцогддог.
  • 1 ам.доллар хамгийн бага буюу 18 сарын насжилттай бол 100 ам.доллар хамгийн их буюу 9 жилийн настай. Харин зоосон мөнгийг 30 жилийн турш хэрэглэх боломжтой гэж үздэг.
  • Дэлхий дээрх бүх мөнгөний ердөө 8 хувь нь бэлэн мөнгө. Харин үлдсэнийг нь дижитал төлбөр тооцоо эзэлж байна.

Халаасанд бус хэтэвчинд, Овоонд бус хэрэглээнд



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 6 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 7 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 7 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 10 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 12 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 14 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 14 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 14 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 14 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 15 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр