Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 98 хувь нь хэрэг хүлээх чадвартай, эрүүл гэсэн дүгнэлт гардаг байна

О.Шүрэнцэцэг
2020/09/22

Жилд дунджаар албан ёсоор гэр бүлээ батлуулсан 4000-5000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ бол хуулийн дагуу гэр бүлээ батлуулсан иргэдийн тоо юм. Монгол улсад 12 төрлийн хэв шинж бүхий гэр бүл амьдарч байна. Эдгээр хэв шинжийн дотор дахин гэр бүл бологсод ч мөн багтаж байгаа юм. Харамсалтай нь дахин гэр бүл зохиосон эцэг, эхийнхээ хохирогч болж бие, сэтгэлийн хохирол амсаад зогсохгүй амь насаа алдаж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Үүний нэг жишээ болж 9-хөн настай бяцхан охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй хэрэг олон нийтийг цочирдуулж байна. Талийгаач охин биедээ олон тооны гэмтэлтэй байсныг урьдчилсан байдлаар тогтоосон бол амь насаа алдах хүртэл эрсдэлтэй нөхцөлд байсныг нь хэн ч мэдээгүй гэдэгт олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Өнөөдөр ГБХЗХГ-аас мэдээлэл хийлээ. Ингэхдээ анхан шатны нэгж болох хамтарсан баг үүнд хариуцлагатай хандаж, эргүүлийн цагдаа тухайн дуудлагаар очсон бол хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх ёстой байсан. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүйгээс ийм нөхцөл бүрдсэн байж болох юм гэсэн мэдээллийг өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 6 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 7 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 7 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 10 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 12 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 14 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 14 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 14 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 14 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 15 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр