Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2020/09/23

Өмгөөллийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар байгуулсан Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт дараах бичиг баримтыг ирүүлнэ.  

1.Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  • Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/;
  • Өмгөөлөгчөөр ажилласан жилийн талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа, эсхүл тодорхойлолт;
  • Мөрийн хөтөлбөр /3 хүртэлх хуудаст багтаана/;
  • Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх;
  • 1 хувь “4х6” хэмжээтэй цээж зураг.

2.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч:

  • Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/;
  • Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх;
  • 1 хувь “4х6” хэмжээтэй цээж зураг.

Жич: Нэр дэвшигч нь Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд давхардуулан нэрээ дэвшүүлэхгүй.

Дээр дурдсан бичиг баримтыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 08:30 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яамны 508, 509 тоотод хүлээн авна.

Холбоо барих утасны дугаар: 51-263502, 51-261953

 

Эх сурвалж: Хууль зүйн яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 6 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 7 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 7 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 10 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 12 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 14 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 14 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 14 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 14 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 15 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр