ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 629 хүнд хийсэн шинжилгээний хариунаас вирус илрээгүй.
Наймдугаар сарын 30-нд Нурсултанаас ирсэн 58 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлж, ХӨСҮТ-ээс гарч, сувилал руу шилжлээ. Ингэснээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол байна. Тэдний 303 нь 97 хувьтай эдгээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна