2020/10/25
USD 2,811

ЦЕГ: Гандийн нэрэмжит сургуулийн оюутнууд нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэргийг шалгаж байна

О.Шүрэнцэцэг
2020/09/26

Энэ сарын 22-ны өдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутнууд нэгнийгээ хутгалсан хэрэг гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн мягмар гарагт тус сургуулийн Авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 17 настай, эрэгтэй Б нь хоёрдугаар дамжааны оюутан Б-тэй маргалдсаны улмаас цаасны хутгаар хутгалсан байна. Харин энэ үед тэднийг салгахаар оролдсон авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 15 настай Б, хоёрдугаар дамжааны оюутан Т нар цаасны хутгаар гар болон толгой хэсэгтээ зүсүүлсэн. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.33 |   2020/10/05
Сэжгийн адгуус юм аа.
Хариулах
66.181.191.63 |   2020/09/26
Намайг сурж байхад би лав эрүүл өдөр сургуульдаа очиж байсан нь ховор. Дандаа л энд тэндхийн сургуулиас хөөгдсөн нөхдүүд сурдаг сургууль байсан. Одоо ямар болсон юм байгаан.
Хариулах