Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний тухайд 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 313 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 305 нь эдгэрчээ.
Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалын ажиглалтад, 4 нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д коронавирусийн улмаас 8 хүн эмчлэгдэж байна. Тэдгээр өвчтөний 6 нь хөнгөн,2 хүн хүндэвтэр байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна