Барилга хот, байгуулалтын яамны удирдлагуудтай танилц

О.Шүрэнцэцэг
2020/09/30

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар өнгөрсөн хугацаанд хангалттай ярьж, сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг “шүүсэн”.  Энэ удаа яамдын бүтцийн талаар цувралаар хүргэж байна.  Өмнө нь Гадаад харилцааны яамны газрын захирлуудыг танилцуулсан бол энэ удаа Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга нарыг танилцуулж байна. Тус яамыг  өмнөх Засгийн газрын үед УИХ-ын гишүүн Х.Баделхан удирдаж байв. Харин одоо дэд сайдаар нь ажиллаж байсан Б.Мөнхбаатар салбарын сайдын ажлыг авсан  билээ. Тус яам есөн газартай. Барилга хөгжлийн төв гэсэн бие даасан нэг агентлагтай, 21 аймагт салбартай, сумдад газрын даамлууд ажилладаг.  Мөн сайдын дэргэд, сайдын зөвлөл, шинжлэх ухаан, технологийн зөвлөл ажилладаг. “Төрийн орон сууцны корпораци” тус яамны бие даасан агентлаг болж үйл ажиллагаа явуулж байсан бол саяхан  татан буугдсан билээ.  Б.Мөнхбаатар сайдын хувьд ажлаа авсаныхаа дараа ямар нэгэн халаа сэлгээ хийгээгүй гэдгийг хэвлэлийн албанаас нь мэдээлсэн. Газрын дарга нар нь бүгд Х.Баделхан болон түүний өмнөх сайдын үед томилогдсон хүмүүс юм байна.  Ийнхүү БХБЯ-ны газрын дарга нарын мэдээллийг хүргэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар.  Тэрээр Засгийн газрын өмнөх бүрэлдэхүүнд багтаж,  БХБ-ын  дэд сайдаар ажиллаж байсан.  Түүний өмнө буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Мөн 2014-2015 онд Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газарт  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдон ажилласан байдаг.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо. Тэрээр  2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015-2018 он хүртэл НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2018 оноос Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогджээ.

Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн.  Өмнөх Засгийн газрын үед ч тус яаманд ТНБД-аар ажиллаж байв. Түүнээс өмнө УИХ-ын Тамгын газрын даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  билээ.

Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү.   Тэрээр 2016 онд энэ албан тушаалд томилогдсон байдаг.

Бодлого, төлөвлөл­тийн газрын дарга Ц.Баяр­бат.  Мөн тус яаманд мэргэ­жилтнээс эхлээд олон жил ажиллаж байна.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа. Тэрээр өмнөх Засгийн газрын үед  томилогдсон байдаг.

Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан.  Мөн өмнөх сайдын үед энэ албан тушаалд томилогдож байв.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нарантуяа. Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал”-ыг баталснаар төрийн чиг үүргийн шинжилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, практикт нийцсэн байдлаар хийх боломж бүрэлдсэн. Тус газар нь энэ аргачлалын дагуу салбарынхаа хүрээнд чиг үүргийн шинжилгээ хийж, дахин хуваарилах саналыг боловсруулсан байдаг.

Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн. Тэрээр тус газрын даргаар  өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан.  Өнгөрсөн хугацаанд цэвэрлэх байгууламжтай холбоотой ажлыг нэлээд явуулсан гэхэд болно.

Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга   Б.Мөнхбаатар.  Мөн тус газрын даргаар 2-3 сайдын үед ажиллаж байна.

Барилга, барилгын материал, үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга. Тэрээр өмнө нь Барилга хөгжлийн төвд хэлстийн даргаар ажиллаж байв.  

Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Л.Гүнболд. Тэрээр хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд төв, дагуул хотууд байгуулж, бусад хот суурин газрыг хөгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг нэгэн.

Сайдын зөвлөл Л.Батжаргал.  Тэрээр өмнө нь тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 8 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 9 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 9 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 9 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 12 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 14 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 15 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 16 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 16 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 17 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр