Үхлийн архив болсон Налайхын уурхайн асуудалд анхаарах цаг болжээ

О.Шүрэнцэцэг
2020/09/30

Налайх дүүргийн иргэдийн 30-40 орчим хувь нь нүүрсний уурхайгаас аж амьдралаа залгуулдаг. Тэдний  нэг болох ээжийнхээ Сэргэлэн , аавынхаа Баатар нэрээр овоглосон токерчин мэргэжилтэй, 21 настай Э.Сэргэлэнбаатарыг 2017 оны 5-р сарын 4-нд хоёр  хүн гэрээс нь  дуудаад аваад явжээ.   Тэр цаг мөчөөс тэрбээр гэртээ ирээгүй,  хоёр хоногийн өмнө  түүнтэй ар гэрийнхэн нь хүний ёсоор салах ёс гүйцэтгэв. 

Хэрэг явдал юу болсныг эргэн сануулая. 2017 оны тавдугаар  сарын дөрвөнөөс  хойш өмссөн хувцастайгаа алга болсон С-ийг ээж,  аав нь хүлээсээр цагдаад сарын дараа хандаж, улс даяар эрэн сурвалжилсан юм. Цагдаагийн байгууллагаас иргэн С-ийг хайж, ээж аав хоёр нь инээгээд ороод ирнэ дээ гэж хүлээсээр гурван жил өнгөрчээ. Гэтэл Налайх дүүрэг дэх  Цагдаагийн хэлтсээс С-ийг хөнөөсөн байж болзошгүй гэж үзэн хоёр  иргэнийг өнгөрсөн  5-р сард саатуулжээ.   Сэжигтнээр шалгагдаж буй хоёр иргэн талийгаачийг хөнөөгөөд, хэргээ нуухын тулд уурхайн нүхэнд булсан гэж мэдүүлснээр гурван жилийн турш  эрэн сурвалжлагдаж байгаа С нь амьд биш гэдгийг гэрийнхэн нь мэджээ. 


Хүүгээ амьд биш гэдгийг тэр бүү хэл гэрээсээ гурван  км хүрэхгүй газарт гурван жил хөрсөнд байсныг мэдсэн ээж аав нь хүүгийнхээ цогцсыг гаргаж авч хүн ёсоор оршуулахаар төрийн байгууллагуудын хаалгыг татжээ. 

Мөн цогцос байхгүй учраас сэжигтэн этгээдүүдийг суллах бичгийг цагдаагийн газарт удаа дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн байна. "Онцгой байдлын ерөнхий газар"-т цогцсыг гаргаад өгөөчээ гээд талийгаачийн аав М.Энхбаатар өргөдөл гаргахад өргөдлийн хариуд хэтэрхий гүн байна, гурван жил болсон байна, аврах ангийн тоног төхөөрөмж байхгүй зэргээс шалтгаалж хүүгийнх нь цогцсыг гаргаж өгч чадахгүй гэжээ. 


Гадаад улс руу  явсан юм болов уу, энд тэнд чимээгүй амьдарч байгаа юм болов уу, миний хүү инээгээд л ороод ирнэ дээ, утсаар ярина даа гэж хаалга, утсаа нүдээ ширгэтэл ширтэж 1095 хоног хүлээсэн ээж аав нь хүүгээ бусдын гарт алдсан гэдгээ мэдсэн.  

 Бүр цаашлаад гэмт этгээдүүдийг ч таньдаг, хүүгийнхээ цогцос байгаа газрыг ч мэдсэн юм. Дэндүү ихийг мэдэж, дэндүү ихээр шаналсан ээж аав нь хүүгээ шороонд хэрэгтнүүдийг эрх чөлөөтэй байхыг харахыг тэсэлгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болжээ. Тиймээс олон нийтийн чихэнд хүргэхээр манай сайтад хандаж мэдээлэл ил болсноор ээж аав нь хүүгийнхээ цогцсыг гаргуулжээ.


Налайх дүүргийн аврах ангиас талийгаачийн цогцсыг гаргасан мэтээр ярьж байна. Харин уурхайчид 13 хоногийн турш ухаж байгаад гаргасан. Цагдаагийн албан хаагчид бидэнд хүсэлт тавьснаар ээж,  аавыг нь өрөвдөөд өөрсдөө үхэж мэдэх ангалруу орсон тухай ярив.


Хэргийг налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаад сэжигтнээр хоёр иргэнийг саатуулжээ. Нэгийг нь Дорнод аймгаас, нөгөөг нь Налайх дүүргээс саатуулсан бөгөөд архи ууж хоорондоо маргалдаж, талийгаачийн хоолойг боосон аж. Талийгаачийг нас барсныг мэдээд хэргээ нуухын  тулд үүрээр уурхайн нүхрүү булсан гэдгээ сэжигтэн этгээдүүд мэдүүлжээ.




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 28 минутын өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 1 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 1 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 14 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 17 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 18 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 18 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 18 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 19 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 20 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 21 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 23 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр