Ц.Сугаррагчаа: Зуны амралтаараа цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө анхныхаа хадгаламжийг нээгээд азтан боллоо

О.Шүрэнцэцэг
2020/09/30

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны дөрөв дэх удаагийн тохирлыгөнгөрөгч Баасан гарагт Ikon News сайт болон Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулснаар ээлжит азтанууд тодорч, ухаалаг утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгийн эзэд болсон юм. Азтануудын нэг болсон 3 дугаар курсийн оюутан Ц.Сугаррагчаатай цөөн хором хуучилсныг хүргэж байна.

- Юуны өмнө танд иргэдийн хуримтлалыг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны азтан болсонд баяр хүргэе.

- Маш их баярлалаа. Эхлээд итгэж чадахгүй байлаа. Миний хувьд анх удаа азтан болж үзэж байна. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

- Та Голомт банкаар үйлчлүүлээд хэр удаж байгаа вэ?

- Би Голомт банкаар үйлчлүүлээд гурван жил болж байна. Харин хадгаламж нээгээд ердөө ганцхан сар болж байгаа. Миний хувьд анхныхаа хадгаламжийг Голомт банкийг сонгож нээгээд хадгаламждаа орлого хийснээр азтан боллоо.

- Оюутан хүний хувьд тууштай хуримтлуулах боломж хэр байдаг вэ? Тэр бүр тогтмол орлоготой бус байдгийн хувьд оюутнууд хадгаламжтай байх хэр боломжтой зүйл гэж боддог вэ?

- Оюутнууд хадгаламжтай байх боломжтой гэж би хэлнэ. Их, бага нь чухал биш. Ямар нэг байдлаар орлого, мөнгө орж ирж байгаа л бол тодорхой хэсгийг нь бага гэлтгүй хадгалж болно шүү дээ. Хадгаламжтай байх нь мөнгөний хэмжээнээс биш, тухайн хувь хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг гэж боддог. Миний хувьд зуны амралтаараа цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө хадгаламжаа нээсэн. Үүнийгээ бага багаар арвижуулан тууштай хуримтлуулаад ирээдүйд машин авах зорилго тавьсан. 

- Хадгаламжтай байхын ач холбогдлыг юу гэж боддог вэ? 

- Мөнгөтэй болчихлоо гээд тухайн үедээ сэтгэл хөдлөлөөр үрснийхээ дараа яг шаардлагатай үе тулгарахад тэр мөнгөө хадгалчихсан байсан бол гэх харамсах үеүд их тохиолдож байсан. Эсрэгээрээ мөнгөө хадгалж байсан минь чухал үед “аминд” орж, өөртөө баярлаж байсан удаа ч цөөнгүй бий. Тэр үеүдэд хүнд хэзээ ч юу ч тохиолдож, ямар ч хэрэгцээ шаардлага тулгарч болдгийг ойлгосон. Тиймээс хадгаламж хүн бүрт заавал байх ёстой зүйл. Ялангуяа залуучууд үүний ач холбогдлыг ойлгодог байгаасай. Мөнгөө өнөөдөртөө биш, маргаашаа харж зарцуулдаг, тодорхой хэсгийг нь хадгалж сураасай гэж хүсдэг.

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

- Баярлалаа.

“Витамин ₮” урамшуулалт аян 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд харилцагчид шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгох юм.  

Сугалааны супер хонжворыназтанNissan Leafцахилгаан автомашины эзэн болох бөгөөд эхний супер азтан тун удахгүй буюу 2020.10.10-нд болох тохирлын үеэр тодроход хэдхэн хоног үлдээд байна.

Бусад хонжворыгГоломт банкны Фэйсбүүк хуудсаар live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10 ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба аяны туршид 122 азтан тодорно.

Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:

  • https://loyalty.golomtbank.com/mn/ вэб хуудасны “Урамшуулалт аян - Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой.Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.
  • Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДдарж танилцаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 8 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 9 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 9 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 12 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 14 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 16 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 16 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 16 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 17 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр