2020/10/27
USD 2,811

​Мах экспортлох хэмжээг 40 мянган тонноор нэмэгдүүлэхээр боллоо

О.Шүрэнцэцэг
2020/10/01

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудаас дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах экспортлох тоо хэмжээг 40.000 тонноор нэмэгдүүлэх шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргалаа. 

Тэгвэл өвөл хаяанд ирж, малын тамир доройтон эрсдэл дэргэд ирсэн цагт халаглаж суухгүйгээр урьдчилан сэргийлж, малаа борлуулж, махаа экспортлох ийм шийдвэрийг зудын эрсдэлт аймгуудад анх удаа гаргаж байна.
Эдгээр 6 аймгаас нийтдээ 5.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгджээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.134 |   2020/10/01
Аз жаргалтай Улаанбаатарын Иргэд нь өндөр үнэтэй Мах авч идээд Төр засаг нь улам Махны хомсдол бий болгож Гадагш мах Экспортлоно гээд шийдвэр гаргаж суудаг таарч дээ,
Хариулах