2020 оны есдүгээр сард Тагнуулын ерөнхий газрын дарга асан Генерал Д.Гэрэл нарын 11 хүн над дээр хууль бусаар гүйцэтгэх ажиллагааг 18 сар явуулсан гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өргөдөл өгсөн юм. Энэ дагуу АТГ-аас өнөөдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан зургаан хүнийг яллагдагчаар татжээ. Өнөөдрийн байдлаар Д.Гэрэлийг яллагдагчаар татаагүй бөгөөд мөрдөн байцаалт нь үргэлжилж байна. Түүнийг дараа долоо хоногоос яллагдагчаар татна гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна